/ / “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна.

“Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоог энд дарж үзнэ үү.
Тавигдах ерөнхий шаардлага:
Монгол Улсын иргэн байх,
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолоочийн сул орон тоонд өрсөлдөх иргэдэд/
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.
Шалгалтын хуваарь:
Бүртгэлд хамрагдсан иргэд 2023 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040