/ / ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙНА.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙНА.

    Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шийдвэрлэх албан тушаалтан тодорхойгүй байгаагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болоод байна.

Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, баривчлах шийтгэлийг үндсэн шийтгэлийн хэлбэрээр хэрэглэхээр заасан нь 2 үндсэн шийтгэл давхардуулан оногдуулахаар болсон тул  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.” гэж заасны дагуу Цагдаагийн байгууллага зөрчил гаргасан хүнд баривчлах шийтгэл оногдуулахаар холбогдох зөрчлийн материалыг саналын хамт шүүхэд хүргүүлдэг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан.

Харин Дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд Шүүх зэрэг байгууллагуудад удаа дараа танилцуулсан боловч өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд уг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй.

 Мөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг хасч, 500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний /нэг сая/ төгрөгөөр торгохоор зааж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх байсантай холбоотойгоор уг хуулиар нэг мөр шийдвэрлэх чиглэл өгсөн боловч Зөрчлийн тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа хойшлогдсон зэргээс шалтгаалан одоог хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй болно.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан зөрчил үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага оногдуулахгүй байгаа нь цаашид уг зөрчил ихсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулийн арга хэмжээ авагдсан жолооч нарын зүгээс гомдол гаргах зэрэг сөрөг нөхцөл байдал үүсч болзошгүй  байгаа тул  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зөвхөн баривчлах шийтгэл хэрэглэх, уг шийтгэлийг шүүгч оногдуулах зохицуулалттайгаар холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн . Энэ асуудал бүрэн шийдэгдэх юм бол хууль завшиж байгаа эдгээр хүмүүсийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах болох юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040