/ Мэдээллийн ил тод байдал / Үйл ажиллагаа / 2018 оны 2 дугаар улирлын тайлан

2018 оны 2 дугаар улирлын тайлан

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ЭРГҮҮЛ, ХАМГААЛАЛТЫН  ГАЗРЫН 2018 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

 2018 оны 06 дугаар                                                                                        Улаанбаатар

 сарын 22-ний өдөр                                                                                                  хот

 

 

Тус газар нь Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, албан даалгавар, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд  үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын ажлын үр дүн, мэргэшил, ур чадварын түвшин, ёс зүйд тавигдах шаардлага, хариуцлагыг дээшлүүлж, ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, стандартыг мөрдөх, ажил үйлчилгээний чанарыг ахиулах, алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах ажлыг гүйцэтгэв.

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаас энэ оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 3/1781 дугаар албан бичгээр ирүүлсэн,  мөн 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/1825 дугаар “Үүрэг, ажлын чиглэл”  ирүүлсэнг 2018 оны 04 дүгээр сарын 05-нд, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13/508 дугаар албан бичгээр ирүүлсэн “Үүрэг, ажлын чиглэл”-ийг  04 дүгээр сарын 12-нд тус тус бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 5г/1860 дугаар албан бичгээр ирүүлсэн “Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл”, 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 5г/2416 дугаар албан бичгээр ирүүлсэн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт /код-409/ журам”-ын төсөл, 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 5г/2493 дугаар албан бичгээр ирүүлсэн “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын төсөлд, 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 5г/2546 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд, 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 5г/2674 дугаар албан бичгээр ирүүлсэн “Хууль зүй дотоод хэргийн яам болон түүний харьяа хууль сахиулах байгууллагын жендерийн нэгдсэн бодлого”-ын төсөлд, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 5а/2604 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Анчны үнэмлэх олго, хураах, хүчингүй болгох журам”-ын төсөлд, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5г/2786 дугаар албан бичгээр ирүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн төсөлд, 2018 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 5г/2984 дугаар албан бичгээр ирүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5г/3621 дугаар албан бичгээр ирүүлсэн “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”, “Орон нутгийн сонгуулийн тухай хууль”-ийн төсөл, Цагдаагийн ерөнхий газрын төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулгын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5а/3244 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тус тус санал авч хүргүүлэн ажилласан.

Мөн даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 5г/2551 дугаар албан бичгээр ирүүлсэн Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжоор гэр бүл хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, дээрх хуулийн зарим зүйл, заалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэх талаар санал авч Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад албан бичгээр хүргүүлэн ажилласан байна.

  Монгол Улсын засгийн газрын 2016 оны  121 дүгээр тогтоолоор батлагдсан  “Засгийн газрын 2016-2020 оны үйл  ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө ний биелэлт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  4 дэх заалтыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд  хийж гүйцэтгэсэн ажил,  Монгол Улсын засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”–ийн   холбогдох заалтын биелэлт, “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр 2018 хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 79 дүгээр тогтоолоор батлагдсан Хууль зүйн сайдын 2014 оны А/223 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-ий үед өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөний биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын даргаас "Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн"-ий үед өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, Монгол Улсын засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоол, монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн /15,13 дах хэсэг/ салбар төлөвлөгөө, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/46 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын 2018 оны 32 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” , Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний биелэлт, “Дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт тооцох  төлөвлөгөө”, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөө”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын салбар төлөвлөгөө, “Авилгаас урьдчилан сэргийлэх салбар төлөвлөгөө”-ний биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01/591, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/2686 дугаар мөн газрын захиргааны удирдлагын газрын даргын 2017 оны 5/362, 2017 оны 5/3938, мөн газрын аюулгүй байдлын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3б/3494,  дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн биелэлтийг тус тус тооцож хүргүүлсэн.

Тус  газрын бүтэц орон тооны зураглал, цалингийн зэрэглэл, шатлалыг шинэчлэн боловсруулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 6/450 дугаар албан бичгээр ирүүлсэн хүснэгтийн дагуу “Амгалан” хотхонд орон сууц захиалах алба хаагчийн нэрсийг 03 дугаар сарын 27-ний өдрийн 27б/ 682 тоотоор,   

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатын 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 13а/402 тоот албан бичгээр ирүүлсэн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” А/10 дугаар тушаалын  дагуу тус газрын  алба хаагчдын ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн төслийг  04 дүгээр сарын 03-ны өдрийн 27б/ 743 тоотоор,  

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 13в/556 дугаар албан бичгийн дагуу “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан дагина” цом Манай улсад айлчлах үеийн хамгаалалтын  төлөвлөгөө, алба хаагч нарт өгөх үүрэг чиглэлийг гаргаж, үр дүнг тооцон ажилласан.

Хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байгаа алба хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сунган ажиллуулах тухай Газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/36 тоот тушаал, Монголын бөхийн холбооноос 04 дүгээр сарын 13-ны өдөр  зохион байгуулсан  “Их эе” хуралдааны шийдвэрийг эсэргүүцсэн бөхчүүд, иргэд Монгол бөхийн өргөөний барилга байгууламж руу халдах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 алба хаагчийг 2 ээлжээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ний өдөр хүртэл томилон ажиллуулах тухай А/34 дүгээр тушаалыг тус тус гаргуулж  алба хаагчдад танилцуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны  өдрийн  5г/2283 дугаар албан бичгээр ирүүлсэн “Журам, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны 30 дугаар тогтоол тасгийн дарга нарт танилцуулсан.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн ерөнхий  газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий  газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Найданжаргал, Э.Даваасүрэн, цагдаагийн хошууч Э.Мөнхдэлгэр нар тус газрын  албаны бэлэн байдлыг  Ц-111 дохиогоор 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 05.10-09.30 цагт шалгасан.

Дотоод аюулгүй байдлыг хангах код 113-д заасны дагуу дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хүний нөөцийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулж, хүний нөөцийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдсэн байх 6 төрлийн ажлын биелэлт үр дүнг тооцож ажилласан.

 

1.1.Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн

асуудал, тушаалын тоо;

 

 Тус газрын даргын А тушаал 40, Б тушаал 68, нийт 108-ийг гаргаж, Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн ирсэн 997 албан бичиг үүнээс /хугацаатай 128, хугацаагүй 869/ хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, 774 албан бичгийн хариуг Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагад хүргүүлэн, Тушаалын хэвлэмэл хуудас 396, албан бичгийн А4 хэвлэмэл хуудас 452, А5 хэвлэмэл хуудас 1274 ширхгийг бүртгэл хөтлөн, зохих албан тушаалтанд шилжүүлэн өгч тооцоог гаргав.

Газрын даргын тушаалын 119 ноорог хувийг хэвлэмэл хуудсанд хэвлэв.

Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн 850 албан бичгийг 4 хэлтэст нийт 2961 хуудас цаасаар хувилж зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээ Able Cloud программд явуулсан бичиг 774, ирсэн бичиг  908,  хугацаатай ирсэн бичиг 128, өргөдөл гомдол 47 нийт 1828 албан бичиг скайнердан хадгалж  шивж оруулсан.

Тайлангийн хугацаанд газрын даргын зөвлөл 10 удаа хуралдаж хүний нөөцийн томилгоо 23, дотоод ажлын 3, сахилгын арга хэмжээ авах тухай 2, цол шагнуулах 76, арга зохион байгуулах 1, албан тушаал дэвшүүлэн томилуулах тухай 6, албаны шалгалтын 3, шагнуулах 112 нийт 226 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж холбогдох байгууллагад санал хүргүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн даргад тус газрын алба хаагчдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй хугацаа, жолоодох эрхээ хасуулсан эсэх талаар шалгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 27б/823 дугаартай албан бичгээр хүргүүлж, биелэлт үр дүнг тооцож ажилласан.

 

1.2. Хүний нөөцийн чиглэлээр;

 

Тайлангийн хугацаанд батлагдсан орон тоогоор 483 алба хаагчаас бэлэн ажиллаж байгаа 475, Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 3, Төрийн хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 2, Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтэст харуулын цагдаа 6, нийт 11 ажлын байр /албан тушаал/ дутуу ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, Хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийлээ.

Тус газар нь офицер 88, ахлагч 387, энгийн 8 , нийт 483 орон тоотойгоор зохион байгуулагдаж офицер бүрэлдэхүүнийг чөлөөлж, томилох, ахлагч бүрэлдэхүүнийг чөлөөлж томилох тушаалын төслийг бэлтгэж албажуулах ажлыг зохион байгууллаа.

Эргүүл, хамгаалалтын газар нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж Тусгай хамгаалалтын хэлтсийн Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтэс нэртэйгээр, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийг Захиргааны удирдлагын нэршилтэйгээр зохион байгуулж, хамгаалалтын цагдааг эргүүл, хамгаалалтын цагдаа, хамгаалалтын офицерыг эргүүл, хамгаалалтын офицер, хамгаалалтын ахлах офицерыг эргүүл, хамгаалалтын ахлах офицер, тасгийн даргыг эргүүл, хамгаалалтын тасгийн дарга нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор хүний нөөцийн сангийн мэдээллийг шинэчлэх ажлыг зохион байгуулж, офицер 88, ахлагч 375 ахлагчийн мэдээллийг шилжүүлэн татаж, эргүүл хамгаалалтын газар болгон өөрчилж хөдөлгөөнүүдийг хийх ажлыг зохион байгууллаа.

Бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой цалин, шатлал, нэмэгдэл тогтоох 482 алба хаагчийн тушаалын хавсралтыг бэлдэж тушаал гаргуулсан. 31 алба хаагчийн 120 хуудас материалыг хувийн хэрэг тус бүрт хийж баяжуулсан. Дэвшүүлэн томилуулахаар санал явуулсан 6 алба хаагчийн холбогдох материалуудыг бүрдлийг хийсэн. Хүний нөөцийн сангийн Эргүүл хамгаалалтын газрын нэршил бүхий хуудасруу 88 офицер, 365 ахлагчийн мэдээллийг Хамгаалалтын газрын бүртгэлээс хуулж, зөөсөн.Хүний нөөцийн холбогдолтой материал, тушаалын хуулбаруудыг холбогдох албан тушаалтанд хүргэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу тус газраас Төрийн дээд одон медалиар 12, Хууль зүй дотоод хэргийн яамны шагналаар 6, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнуулах 48, албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн медалиар 53, офицер бүрэлдэхүүнд хугацааны цол олгуулахаар 12, ахлагч бүрэлдэхүүний хугацааны цол олгуулахаар 20, нийт 151 алба хаагчийн холбогдох материалыг бүрдүүлж, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Шинээр томилогдон ирсэн 21 алба хаагчийн мэдээллийг Хүний нөөцийн санд бүртгэж, хувийн хэргийг нээж, дугаарлан хадгаламжийн нэгжид хийсэн. 2018 оны ээлжийн амралт биеэр эдлэх хүсэлтэй 64 алба хаагчийн ээлжийн амралт олгохыг хүсэх өргөдлийг хүлээн авч амралтын хоногийг тооцож, мөн 13 алба хаагчийн эмнэлэгийн хуудсанд бичилт хийж, баталгаажуулан санхүүд тус  тус хүлээлгэн өгсөн.

Шилжүүлэн буюу зохицуулан томилж, хөдөлгөөн хийсэн 26 алба хаагчийн хөдөлгөөний бүртгэлүүд болон хүний нөөцийн санд шилжилт хийж, хувийн хэрэгт баяжилт хийсэн.Хүний нөөцийн мэдээллийн санд газрын 466 /ЗУХ, ТХХ, ДББХХ, ЭТХХ, ШШАБХХ/ алба хаагчийн өөрийн болон шаардлагатай үед холбоо барих хүн, гэрийн утасны дугаарыг шинэчлэн оруулж, санд баяжилт хийсэн.Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цагдаагийн цол олгогдохоор тодорхойлогдох 24 алба хаагчдын ажилласан жил, гавъяа шагналын мэдээллийг хүний нөөцийн сангаас шүүж, хэлтсүүдэд өгсөн.

Цагдаагийн бусад байгууллагад шилжин ажиллах болсон 7 алба хаагчийн шилжилт хөдөлгөөнийг хийж, хувийн хэргийг тоотын хамт бичиг хэрэгт өгсөн.

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын А/64, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 363, 364 дугаар тушаал, эрх зүйн актуудын дагуу алба хаагчдын цалингийн шатлал, зэрэглэлд тулгалт хийж, 2 дугаар улиралд сар, сараар нь үндсэн цалингийн шатлал өөрчлөгдөх түүврийг хийж тушаал гаргаж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн даргад Хууль сахиулах их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд эчнээ 3, 5 жилийн сургалтад суралцах хүсэлт гаргасан 12 алба хаагчийн холбогдох материалыг бүрдүүлж, газрын даргын ээлжит зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 27/910 дугаартай албан бичгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

 

1.3. Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах

чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ;

 

1.3.1. Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах чиглэлээр:Гадаадын дипломат төлөөлөгчийн 18 газрын 21 харуулын цэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын 1, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 4, Үнэт цаасны, төвлөрсөн хадгаламжийн төвийн 1, Монгол банкны 8 харуулын цэг, нийт 35 харуулын цэгт хоногт 3 ээлжээр давхардсан тоогоор 4113 алба хаагч 20960 хүн/цагийн харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

Тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицерууд  35 харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын үйл ажиллагааг давхардсан тоогоор 268 удаа 1520 цэгийг шалган зааварчилж, зөвлөгөө өгч ажилласан.

Тус хэлтсийн эргүүл, хамгаалалтын офицерууд хяналт шалгалтаар 182 удаа үүрэг гүйцэтгэхдээ 4368 хүн/цаг ажиллаж, харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг давхардсан тоогоор 16883 удаа шалган зааварчилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, харуулын цэгт ашиглагдаж байгаа хийн бууг 5103 удаа, тусгай хэрэгслийг 5103 удаа шалгаж, рапортын дэвтэртэй 5103 удаа танилцан, 22 харуулын цэгийг ээлж хүлээлцүүлж, цагдаа жолооч нар автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг ханган 2328 хүн/цаг, 18631 км явж ажилласан байна.

 1.3.2. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр:Төрийн өндөрлөгүүдУлаанбаатар хотод товлогдсон объектод ирэх, буцах үеийн 246 удаагийн хамгаалалтад 272 офицер, хамгаалалтын 847 цагдаа, 248 автомашинтай, 39358 хүн/цагийн хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

1.3.3. Нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалт зохион байгуулах чиглэлээр: Зүүн азийн аварга шалгаруулах шалгаруулах Жудо бөхийн тэмцээний хамгаалалтад 5 алба хаагч 28 хүн/цаг,

Талын салхи “Мото фестивал”-ын хамгаалалтад 27 алба хаагч 36 хүн/цаг, 4 автомашин, 6 мотоцикль,  Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгаалалтад 30 алба хаагч 960 хүн/цаг,

Туркийн ард түмнээс Булган аймгийн малчдад малын тэжээл тусламжийн барааг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үед 10 алба хаагч, 1 автомашинтай 58 хүн/цаг,

Бүгд Найрамдах Кот д ивуар улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан улс, Румын улс, Мексикийн Нэгдсэн улс, Бүгд Найрамдах Ирланд улс, Лексембургийн Их Вант улс, Буркина Фасо улс, Бүгд Найрамдах Мали улс, Холбооны Бүгд Найрамдах Нигери улс, Испаний Вант Улсаас 2018 оны 04 дүгээр сарын 03,04-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчид “Итгэмжит жуух бичиг” өргөн барих үеийн хэв журмын хамгаалалтанд 42 алба хаагч, 4 автомашинтай 298 хүн/цагийн,

  Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавин Сүхбаатарын талбай дээр  суулт зарласан байсныг албадан тараах үеийн хэв журмын хамгаалалтад 181 алба хаагч 18 автомашинтай 724 хүн/цаг, нийт 6 удаагийн хамгаалалтад  233 алба хаагч 27 автомашин, 6 мотоциклтой  1080 хүн/цагийн хамгаалалтыг зохион байгуулсан.

1.3.4. Шүүгч, шүүххуралдааныаюулгүй байдлыг хангах хамгаалалтын чиглэлээр: Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хэргийн 3065, Иргэний хэргийн 8371, Захиргааны хэргийн 1062, гэр бүлийн 292, онлайн 160 нийт 13101 шүүх хуралдаан явагдсан. Үүнээс хамгаалалтын офицер, цагдаа нар эрүүгийн хэргийн 3107, иргэний хэргийн 3243, захиргааны хэргийн 776, гэр бүлийн 55, нийт 7181 шүүх хуралдааны дэг журам сахиулж, 19322 шүүгч, 3115 улсын яллагч, 59077 шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, давхардсан тоогоор 8 офицер, 25 цагдаа 17944 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

1.3.5.Онцлох шүүх хуралдааны хамгаалалтад ажилласан талаар:  Нийт 29 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор хамгаалалтын офицер-67, хамгаалалтын цагдаа-83, нийт 150 алба хаагч 684 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангаж, Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны 4 удаагийн хамгаалалтад 4 цагдаа 32хүн/цагийн үүрэг гүйцэтгэж шүүгийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

1.3.6. Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:Улаанбаатар хотод ажиллаж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг 9 шүүхийн байрны 11 цэгт аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг томилгоогоожуулж, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, 63305  иргэний бичиг баримтыг  шалган, шүүхийн байранд нэвтрүүлж, давхардсан тоогоор 93 офицер 504 хүн/цаг, 744 цагдаа 17856 хүн/цаг нийт 18360 хүн/ цагийн үүрэг гүйцэтгэсэн.

1.3.7. Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлээр:Хуяглан хүргэх ажиллагаанд цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд 597, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд 811, нийт 1408 давхардсан тоогоор  яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэж 2 автомашин 11103 км явж, хамгаалалтад 2 офицер, 7 цагдаа 5851 хүн  хүн/цагийн үүрэг гүйцэтгэжээ.

1.3.8. Албадан ирүүлэх ажиллагаанд: 685 хүлээн авч, иргэний 486 хариуцагч, 15 гэрч, эрүүгийн 21 шүүгдэгч, хохирогч 9, гэрч 15 нийт 546 оролцогчдыг харьяалах шүүхэд нь аюулгүй байдлыг нь ханган албадан хүргэж шүүгчийн туслахад нь хүлээлгэн өгч,  эрүү, иргэний анхан шатны шүүхэд нийт 117 захирамжийг харьяаллын дагуу хариуг хүргүүлж хамгаалалтын офицер 1, хамгаалалтын цагдаа 6, цагдаа жолооч 2, нийт 9 алба хаагч, 2 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 15205 км явж, 5979 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

  Бусад хамгаалалтын тухай: Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд жижүүрийн туслахаар 3 хамгаалалтын цагдаа 3 ээлжээр 24 цагаар 16, 24 цагаар  нийт 3687 хүн/цагийн, 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн тасагт нийт 6 цагдаа, шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 17 эрэгтэй, 7 эмэгтэй нийт 24 өвчтөнд хяналт тавьж 24 цагаар 3 ээлжээр 6 цагдаа давхардсан тоогоор 12545 хүн/цагийн, “Энэрэл” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Батчулуун овогтой Батцэнгэл /РД:ХВ72040677/ нь хэвтэн эмчилгээ хийлгэх хугацаанд 7 алба хаагч 3 ээлжээр  нийт 32 хоног 864  хүн/цагийн,  Монголбанкнаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 3 удаа, 18 алба хаагч 6 автомашинтай тусгай ачааны хамгаалалтад 876 хүн/цаг, ОӨУБЕГ-ын Тамгын газрын байрыг нүүлгэн шилжүүлэх үед 12 алба хаагч 56 хүн/цаг, Эргүүл, хамгаалалтын газрын жижүүрийн туслахаар 3 алба хаагч 3 ээлжээр 24 цагаар  720 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, ОХУ-ын ЭСЯ-нд Ялалтын баярын хамгаалалтад 5 алба хаагч 15 хүн/цаг, БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа тус улсын 16 иргэн 100 айлд байрлах Чулууны үйлдвэрийг ажилчид жагсах үед 3 алба хаагч 6 хүн/цаг,

Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх дээр “Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт эрүүгийн хэргийн шүүгч “О” нь битүүмжлэгдсэн машин унаж хэрэглэж байна гэх маргаан гаргаж шүүхийн хамгаалалтын бүсэд бичлэг хийх үеийн хамгаалалтад 3 алба хаагч 6 хүн/цагийн,  Улсын дээд шүүхийн гадна талд Иргэн Д.Батдэлгэрийг Лоозон барьж жагсах үед 4 алба хаагч 12 хүн/цаг, 

“Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн дахин сонгуулийн хэсгийн хороодын санал авах байр, саналын хуудас хүргүүлэх, саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хадгалах хамгаалах үйл ажиллагааны хамгаалалтын төлөвлөгөө”-ний дагуу 14 алба хаагч  Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган, Дундговь, Өмнөговь, Завхан, Төв аймгуудад саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүргүүлэх үеийн хамгаалалтад ажилласан байна. Нийт 11 удаагийн хамгаалалтад 87 алба хаагч 6 автомашинтай, 21684 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн талаар:Монгол ардын намаас зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулах үед газрын байранд 30 алба хаагч 3 автомашинтай 24 цаг хүн/хүн цаг, 

“Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас “Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг шаардсан багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо” төрийн бус байгууллагаас боловсролоо сэхээнээс аваръя, багшаа ядуурлаас гаргая жагсаал цуглаан зохион байгуулах үед 58 алба хаагч 4 автомашинтайгаар 696 хүн/цаг, 

“Монгол төрийн уламжлалаа сэргээх үндэсний хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас зохион байгуулах жагсаал, цуглааны үед 60 алба хаагч 3 автомашинтай 298 хүн/цагийн,

“Их эе” хуралдааны шийдвэрийг эсэргүүцсэн бөхчүүд, иргэд Монгол бөхийн өргөөний орчим цугларах үед  298 алба хаагч  9 автомашинтай 2,882 хүн/цагийн, нийт 4 удаа 446 алба хаагч 16 автомашинтай 3900 хүн/цаг бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн.

Хорио цээрийн дэглэм сахиулан ажилласан талаар:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” хэвшлийн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргын А/139 тоот “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай”  захирамж, Хамгаалалтын газрын даргын “Алба хаагчдыг томилон ажиллуулах тухай” А/26, А/27, А/28, А/31 дүгээр тушаалуудаар тус газраас давхардсан тоогоор 63 алба хаагч, 52 автомашинтай 2018 оны 03 дугаар сарын  28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл хорио цээрийн дэглэм сахиулан 45360 хүн/цагийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

Алба хаагчид Хорио цээрийн дэглэм сахиулах хээрийн штабын дарга, холбогдох албан тушаалтан нарын хамт хориотой болон цэвэр бүсүүдийн хязгаарыг тогтоож шуудуу ухуулан хамгаалалтын тууз татаж, улаан шар өнгийн туг дарцаг хатгаж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд орж, гарсан иргэд, автомашинд ариутгал хийлгэн сэжигтэй болон голомтын бүсэд байрлалтай 41 өрхийн 133 иргэн, 441 үхэр, 12 адуу, 8 ямаа, 438 гахай зэрэг мал амьтанд хяналт тавьж, хорио цээрийн дэглэм сахиулж, голомтын бүсэд үүрлэсэн 74 нохойг устгалд оруулж, 29 өрхийн 12200 метр квадрат талбайд ариутгал хийхэд,  3 өрхийн 70 толгой, сэжигтэй бүсийн 23 өрхийн 861 толгой, хязгаарлалтын бүсийн 63 өрхийн 1614 толгой нийт 89 өрхийн 2545 толгой мал, амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд хамруулахад хяналт тавьж ажилласан байна.

 

1.4.Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

 хийсэн ажил, арга хэмжээ

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 501 журмыг шинэчилэн найруулж ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн А/27 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан.

 

1.5.Төрийн болон төрийн бус байгууллагатай

хамтран ажилласан тухай

 

Элэг бүтэн монгол-2 хөтөлбөрийн хүрээнд УБ Сонгдо эмнэлэгтэй хамтран 4-р сарын 27, 5-р сарын 03, 04-ны өдрүүдэд газрын 305 алба хаагчдыг элэгний в,с вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулсан.

“Монос 5 шар” эмийн сантай хамтран хаврын витаминжүүлэлтийн аян зохион байгуулж Ясны сийрэгжилт, арьс оношлогоо, хүчилтөрөгчийн коктейлоор үнэгүй үйлчлэн  76 алба хаагч ясны сийрэгжилттэй тодорхойлуулснаас ясны эдийн нягт бага болон ясны сийрэгжилтэй тодорхойлогдсон 25 алба хаагчдад зөвлөгөө өгсөн, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, оффисын ажилтны аюулгүй ажиллагааны заавар, засварчин, слесарийн аюулгүй ажиллагааны заавар, галын аюулгүй ажиллагааны заавар, үйлчлэгчийн аюулгүй ажиллагааны заавар, жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар боловсруулан батлуулах ажлыг зохион байгуулсан байна.

 

                                         1.6.Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн

өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

Иргэд, алба хаагчдаас гаргасан  47 санал, өргөдөл, гомдлын 39 буюу 83 хувийг  шийдвэрлэсэн 7 өрөгөдл хугацаандаа явж байна, захиргааны санал, өргөдөл, гомдлын мэдээ, жагсаал, цуглааны хамгаалалт, бусад тайлан, мэдээг нэгтгэж, хугацаанд нь хүргүүлэв

1.7.Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ;

 

Тус газрын бие бүрэлдэхүүнийг сар бүрийн 1-ний нэгдэлтийг эхний 7 хоногийн даваа гараг бүр жагсаалын талбайд нэгтгэж дүрэмт хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биед байх эд зүйл, шаардлагатай бусад зүйлийг хэлтсийн дарга нар биечлэн шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, Даваа, баасан гарагийн газрын нэгдэлт, өглөөний шуурхайд алба хаагчдыг бүрэн хамруулж шинэчлэн батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, тушаал шийдвэр, үүрэг чиглэл, цаг үеийн холбогдолтой мэдээлэл танилцуулан  ажиллаж хэвшсэн.

 Тус газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын үйл ажиллагаанд хяналт тавих, Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектын харуулын пост, эрүү, иргэн, давж заалдах шатны шүүхүүдийн байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг шалган зааварчлах үүрэг бүхий хариуцлагатай эргүүлээр  /тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хамгаалалтын ахлах офицер нар/ өдөр бүр 24 цагаар үүрэг гүйцэтгэн, удирдлагаар хангаж ажиллаж байна.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШШ-ийн Тамгын дарга Д.Одхүүтэй хамтран тус шүүхийн байрны зоорийн давхарт байрлах “Түр саатуулах байр”-ны хаалганд электрон цоож суулгуулж, шүүхийн ажилтан нар чөлөөтэй орж гардаг хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй байдлыг хангасан.

 

1.8. Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн даргад тус газраас спорт, урлагийн авьяастай алба хаагчдын судалгааг гаргаж ирүүлэх албан бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 27б/765 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсийн даргад хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хамаарал бүхий болон нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн талаарх мэдээллийг тус газрын алба хаагчдаас хавсралт хүснэгтийн дагуу авч нэгтгэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 27б/842 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

               Тус газрын хүн хүчний мэдээг “Power point” программаар удирдлагад танилцуулж, хугацаатай ирүүлсэн 6 төрлийн судалгаа / тус газрын алба хаагчдын нас, хүйс, боловсрол, ажилласан жилийн судалгаа, спортын зэрэг цол, бусад авъяас чадвартай алба хаагчдын судалгаа, тамирчдын судалгаа, 2018-2020 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарах алба хаагчдын судалгаа/-г тус тус гаргаж, холбогдох газарт хүргүүлэв.

 

1.9. Бусад

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга,тэргүүн дэд, дэд, Нийтийн хэв журам хамгаалах газар, тус газрын дарга нараас сахилга, ёс зүйн зөрчил, архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг алба хаагчдад бичгээр өгч, баталгаа гаргуулан, биелэлтийг тооцон, нэгжүүд алба хаагчдын ажлыг сар, улирлаар үнэлж, дүгнэн ажиллаж байна.

Шинээр батлагдан гарч удирдах дээд байгууллагаас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргэгдэж буй хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг бие бүрэлдэхүүнд өглөөний нэгдэлтэд уншиж, танилцуулан, бүтцийн нэгжүүдэд тарааж, сургалт зохион байгуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж хэвшсэн.

Тусгай хамгаалалтын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу ажлын өдрүүдэд хамгаалалтын офицер нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хяналт тавьж, өдөрт 2-оос дээш удаа шалган үүрэг чиглэл өгч, тухай бүр танилцуулж ажиллаж байна.

Шинээр томилогдсон ахлагч алба хаагчидтай сахилга, хариуцлагын гэрээ, багш шавийн гэрээ, тогтвортой ажиллах гэрээ байгуулж, сахилга, хариуцлага, нууцын баталгаа авч хэвшсэн.

Хэлтэс, тасгийн дарга нар хариуцсан алба хаагчид болон техник хэрэгслийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын томилгоог хийж  батлуулан, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган, албаны бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

Төр, засгийн тэргүүний хамгаалалтад ажиллах тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицеруудад Шуурхай удирдлагын штаб /Дөл/-т мэдээ, мэдээлэл дамжуулах талаар үүрэг, чиглэл өгч, уг ажлын хүрээнд газрын жижүүрийн ахлах офицер хөтлөх, чиглэлийн хамгаалалтын мэдээний нууцласан ноорог дэвтэр гарган хөтөлж байна.

Бүтцийн нэгжүүд хаягын бүртгэл, түргэн цугларалтыг схемийг тухай бүрд нь шинэчлэн, утасны бэлэн байдлыг шалгаж, үүрэг гүйцэтгэлтэд нь хяналт тавьж, бэлэн байдал, харуул, хамгаалалтад үүрэг гүйцэтгэх алба хаагчдад өдөр тутмын томилгоогоор үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан мэргэжлийн удирдлагаар ханган,албаны бэлэн байдлыг хангаж ажилласан.

Нийслэл хотод гарсан эзэнгүй хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс түүвэрлэн авч бүтцийн нэгжийн хэлтсийн алба хаагчдад тус тус зарлан мэдээлж ажиллав.

Ажлын цаг ашиглалтад тавих удирдлагын хяналтыг сайжруулах зорилгоор гадуур ажилтай алба хаагчдын бүртгэлийг жижүүрт хөтөлж, өдөрт 2 удаа ажлын цаг ашиглалтыг шалгаж, хоногийн мэдээнд тусган, удирдлага өдөр тутам танилцан хяналт тавьж ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд газрын даргаас өгсөн Ц-111 түргэн цугларалтын дохиогоор 2 удаа бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалган алба хаагчдын албаны үнэмлэх, аранз шалгаж  жагсаалын үзлэг хийж, жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй эсэх талаар судалгааг гаргав.

 

            Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,

олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 

            Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд: Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа “Эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Нийслэлийн 6 дүүргийн 10 цагдаагийн хэлтэст шөнийн эргүүлд 23.00-06.00 цагт давхардсан тоогоор 30 мотоцикл, 15 автомашинтай, нийт 1070 алба хаагч 6889 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж Баар- 423, караоке- 776,  ресторан- 60, паб- 272,   хүнсний дэлгүүр- 73, түц- 1024,   дэн буудал- 128, зочид буудал- 201, цахим тоглоомын газар- 26,  саун массаж- 17, аж ахуйн нэгж байгууллага 1380, иргэн- 2243, тээврийн хэрэгсэл- 318, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн  85 иргэнийг дүүргүүдийн түр саатуулах байранд, яаралтай түргэн тусламжын төвд-2, ар гэрт-14 хүлээлгэн өгч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэг иргэн,  танхайн гэмт гэмт хэрэг-7, хулгай-2, бусад-1 гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, цаг хэтрүүлэн ажиллаж зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж баар-21, караоке-16, ресторан-2, паб-4 цаг хугацаанд хаалгаж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан баар-34, дэлгүүр 8, ТҮЦ-1, цахим тоглоомын газар 3-ийг хаалган холбогдох хуулийн зүйл заалтын талаар сануулж тус аж ахуйн  бичиг  баримтыг дүүргүүдийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн.

 “Хяналт-зохицуулалт” тусгай арга хэмжээний төлөвлөг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040