/ / Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит 10-таар ажиллах тусгай бэлтгэлийн тэмцээн амжилттай боллоо

Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит 10-таар ажиллах тусгай бэлтгэлийн тэмцээн амжилттай боллоо

Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит 10-таар ажиллах тусгай бэлтгэл, сургалт, дадлагын тэмцээнийг Хамгаалалтын нэгдүгээр газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хоорооны нутаг дэвсгэрт байрлах аврах, гал унтраах 29 дүгээр ангийн сургалтын талбайд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10.00-13.30 цагийн хооронд зохиогдлоо.

Тус тэмцээнд Хамгаалалтын нэгдүгээр газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн 6 баг, Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 2 баг, Төрийн хамгаалалтын  хэлтсийн 2 баг нийт гурван хэлтсийн 100 алба хаагч 10-н баг болон сугалааны дарааллаар гараанаас гарч 1, 2, 3, 4, 5 цэгүүдэд  өгөгдсөн далгаваруудыг гүйцэтгэн хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Тэмцээнийг Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Хангах Албаны дарга, Туслах комиссар П.Энхтогтох, Сургалт Дадлагын Төвийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн, Хамгаалалтын 2 дугаар газрын дарга, цагдаагийн хурандаа  М.Лувсандорж, Хамгаалалтын 3 дугаар газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Гансүх нар хүрэлцэн ирж тэмцээний үйл явцтай танилцан, үзэж сонирхож шагнал гардуулах ажиллагаанд оролцсон.

 

Тэмцээний шүүх бүрэлдэхүүнд: Ерөнхий шүүгчээр Төлөвлөлт зохион багуулалтын хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Булган, нарийн бичгийн даргаар Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн ахмад Т.Гантулга, 1, 2 дугаар цэгийн шүүгчээр цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ, цагдаагийн ахмад Б.Даваасүрэн, цагдаагийн ахмад Н.Алтансувд, 3 дугаар цэгийн шүүгчээр цагдаагийн хошууч М.Батхуяг, цагдаагийн хошууч Л.Гансүх, 4 дүгээр цэгийн шүүгчээр цагдаагийн ахмад Д.Баттулга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, цагдаагийн хошууч Р.Ганчулуун, цагдаагийн ахмад Ж.Шижирбаатар, цагдаагийн ахмад К.Ганзориг, хяналтын шүүгчээр цагдаагийн дэд хурандаа Н.Эрдэнэбат,  цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаяр, цагчин шүүгчээр, цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмаржаргал нар шүүн явуулсан.

 

Тэмцээнд оролцсон багуудыг гараанаас гарч барианд орсон нийт хугацаагаар нь дүгнэж гаргасан алдаа бүрт нь удирдамжийн дагуу торгуулийн хугацааг нэмж тооцон 1, 2, 3 дугаар байр эзлүүлж дүгнэсэн.

Үүнд:

1 дүгээр байрт:  Тусгай хамгаалалтын хэлтсийн 5 дугаар тасгийн 1 дүгээр аравт.

2 дугаар байрт:  Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1 дүгээр аравт.

3 дугаар байрт: Төрийн хамгаалалтын хэлтсийн 2 дугаар аравт тус тус байр эзэлсэн.

 

Тэмцээний тусгай шагнал болох: “10-таа зохион байгуулалттай сайн  удирдсан офицер”-оор Тусгай хамгаалалтын хэлтсийн 2 дугаар тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Жаргалцэнгэл, “10-т ажиллагааны шилдэг  эмэгтэй алба хаагч”-аар хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Н.Нандинбилэг нар тус тус шалгарсан

.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040