/ / Төрийн хамгаалалтын хэлтсээс уриалга гаргав.

Төрийн хамгаалалтын хэлтсээс уриалга гаргав.

         Unen.mn сайтад гарсан “Эрхэм мөрдэстнүүдээ дүрэм зөрчихөө больё” гарчигтай нийтлэлийн дагуу Төрийн хамгаалалтын хэлтсийн бие бүрэлдэхүүн 2015 оны 09 дүгээр сарын 18 ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, 8 офицер, 27 ахлагч, нийт 35 алба хаагч хамрагдсан байна.

         Хэлтсийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчихгүй байх хамгаалалтын бүсийг тогтмол зүүж хэвших зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

          Энэ үеэр хэлтсийн удирдлагаас тамхины хор уршиг, эрүүл мэнд, эдийн засагт ямар хохирол учруулдаг талаар алба хаагчдад зөвөлгөө өгөв.

           Алба хаагчдаас байгууллагаа тамхигүй орчин болгох замын хөдөлгөөний дүрмээ өөрсдөөсөө эхэлж мөрдөж ажиллах талаар газрын бие бүрэлдэхүүнд хандан уриалга гаргажээ.

           Хамт олноос гаргасан уриалгыг 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр газрын бие бүрэлдэхүүнд танилцуулан газрын удирдлагуудад гардуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040