/ / ЦЕГ-ЫН ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХАМГААЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН “ХАРЦАГА ДЭВЖЭЭ”-НИЙ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

ЦЕГ-ЫН ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХАМГААЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН “ХАРЦАГА ДЭВЖЭЭ”-НИЙ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” нь 2011 онд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, цагдаа-ард түмний холбоог бэхжүүлэх, цагдаагийн залгамж халааг бэлтгэх, биеийн тамир спорт ялангуяа олимпийн нэг төрөл болох таеквондогийн спортод дур сонирхолтой болгох, тив, дэлхийн түвшний тамирчин бэлтгэх зорилгоор байгуулагдсан ба одоо 6-17 насны 30 гаруй хүүхдэд таеквондо, сэтгэл зүй, хууль эрхийн сургалт зохион байгуулж байна.

Энэ хугацаанд МУ-ын спортын мастер 3, спортын дэд мастер 5, Дэлхийн таеквондогийн холбооноос хар, зэрэг дантай 18 тамирчин төрөн гарч, олон улсын тэмцээнээс 8, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 23, бусад нэрэмжит тэмцээнүүдээс 578 медаль хүртсэн амжилттайгаар өөрийн нэрэмжит анхдугаар тэмцээндээ бэлэг барив.

            Тус клубын нэрэмжит анхдугаар тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Спортын төв ордны А танхимд зохион амжилттай байгуулагдлаа.

            Хувийн дүнгээр:

а/ Бага насны ангилалд

            эрэгтэй   24 кг Х.Ялалт                  Сэлэнгэ

28 кг               Б.Жавхлантөгс        Хөтөл Мараната

32 кг               Э.Эхо                         Улаанбаатар Мараната

38 кг               П.Дүүрэнжаргал      Олимп

42 кг               Д.Дөлгөөн                 Сэлэнгэ

46 кг               Г.Түвшин                  Олимп

 

            эмэгтэй   32 кг Д.Золжаргал         Сэлэнгэ

36 кг               Д.Номин-Эрдэнэ     Харцага дэвжээ

42 кг               Б.Учрал                     Сэлэнгэ

46 кг               Т.Энхжин                  Олимп

 

б/ Өсвөр насны ангилалд

            эрэгтэй   45 кг          П.Пүрэвсайхан       Олимп

48 кг               Г.Баттулга                            Харцага дэвжээ

51 кг               Г.Одбаяр                              

55 кг               Д.Түвшинзаяа                     Харцага дэвжээ

-59 кг              Г.Бат-Ирээдүй                     Налайх

+59 кг             Д.Амгаланбаяр                   Харцага дэвжээ

            эмэгтэй  

44 кг               Ө.Номинзул                         Харцага дэвжээ

47 кг               П.Номинчимэг                     Хөтөл Мараната

53 кг               Б.Намуун                              Элит

- 59 кг             Г.Намуунцэцэг                     Сэлэнгэ

 

в/ Насанд хүрэгчид

            эрэгтэй   58 кг          Т.Билэгсайхан         Хөтөл Мараната

68 кг               О.Оюунбилэг                       ҮБТДС

-80 кг              Оюунболд                             Олимп

+80 кг             О.Билгүүн                             ҮБТДС

 

            эмэгтэй   50 кг          Э.Энхчимэг              Эхлэл

            56 кг               Б.Мөнхтуяа                          Харцага дэвжээ

-67 кг              Э.Нишгээ                              ҮБТДС

+67 кг             Баянжаргал                         ҮБТДС

 

 

Тэмцээнд 24 гаруй клубын 358 тамирчид таеквондогийн үндсэн 4 төрлийн нэг болох тулааны төрлөөр бага, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалаар 28 жингийн ангилалаар оролцсоноос багийн дүнгээр бага насны ангилалд Олимп, Харцага дэвжээ, Дорноговь, өсвөр насны ангилалд Харцага дэвжээ, Сэлэнгэ, Олимп, насанд хүрэгчдийн ангилалд ҮБТДС, Харцага дэвжээ, Эхлэл клубүүд тус тус эхний 3 байранд шалгаржээ.

 

Тэмцээний “Шилдэг шүүгч”-ээр О.Хос-Эрдэнэ, “Шилдэг дасгалжуулагчаар” У.Ган-Эрдэнэ, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Харцага дэвжээний тамирчин Ц.Түвшинзаяа, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөтөл Мараната клубын тамирчин П.Номинчимэг нар шалгарсан байна.

 

            Тус тэмцээн нь:       

            - Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгэмд тэр тусмаа хүүхэд, залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа

            - Цагдаагийн байгууллагын залгамж чанар, эргэх холбоог бэхжүүлэх

- Хүүхдийн спортын их наадмын өмнөх томоохон сорилго болж байгаа

- Бага, өсвөр, насанд хүрэгчдийн багыг тус бүрээр нь байр эзлүүлэн явуулж байгаараа онцлог болжээ.

 

ЦЕГ-ЫН ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ

ХАМГААЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН

 ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН “ХАРЦАГА ДЭВЖЭЭ”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040