/ / Хамгаалалтын газрын даргаар батлуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 08.00 цагаас 20.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд зохион явуулав.

Хамгаалалтын газрын даргаар батлуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 08.00 цагаас 20.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд зохион явуулав.

Хамгаалалтын газрын 2015 оны аварга шалгаруулах Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит “Хөл бөмбөг”- ийн тэмцээний удирдамжийг Хамгаалалтын газрын даргаар батлуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 08.00 цагаас 20.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд зохион явуулав.

 “Хөл бөмбөг”- ийн тэмцээний удирдамжинд заасны дагуу техникийн зөвөлгөөнийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагаас Хамгаалалтын газрын 109 тоот өрөөнд зохион явууллаа.  

Техникийн зөвөлгөөнд Тусгай хамгаалалтын хэлтсийн 2, 3, 4 дугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Батхуяг, Н.Олонбаяр, цагдаагийн ахмад Д.Баттулга, 1, 5 дугаар хэсгийн дэг эжрам сахиулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Төртулга, С.Энхтулга, Төрийн хамгаалалтын хэлтсийн Хэв журмын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, дэг журам сахиулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Дөлбаяр, Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Булган, Диполмат байгуулага хамгаалалтын хэлтсийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад Л.Отгонбаяр, харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Пүрэвсүрэн нар тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг авчирч техникийн зөвөлгөөнд оролцлоо.

Тэмцээний зохион байгуулалтын талаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Батхуяг тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 08.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд эхний тоглолт явагдснаар тэмцээн эхлэнэ.

Тэмцээний нээлт 10.00 цагаас багууд өөрсдийн хаягийг барьж жагсана. Тэмцээнд оролцох баг тамирчид хувийн дугаар бүхий ижил хувцсаар жигдэрнэ. Шүүгчтэй хүндэтгэлтэй харьцана, зүй бус үйлдэл гаргасан тамирчин багийг  тэмцээнээс хасна. Иймд багийн ахлагч нар тамирчиддаа энэ талаар сайн хэлж ойлгуулах, хэсгийн тоглолтууд талдаа 10 минутаар, хагас шигшээ болон шигшээ тоглолтууд 15 минутаар явагдана. Шилдэг хаалгач, довтлогч, хамгаалагч нарыг шалгаруулах дүрэм журмыг тайлбарлаж, багууд А, В, С зоонд хуваана нэг талдаа 10 минут тоглоно. Тоглосон багууд тэнцвэл 1 оноо, хожвол 2 оноо өгнө, финалд тэнцсэн тохиолдолд 5-н тоглогч 11 метрээс торгуулийн цохилт цохино.

              Тэмцээнийг мэргэжлийн 3-н шүүгч шүүнэ  ямар нэгэн будилаан байхгүй, тоглолтын цагийг нарийн баримтах, шүүгчийн гаргасан шийдвэр хүчинтэй бүдүүлэг авир гаргавал шууд улаан карт өгнө тэмцээний талбай дээр хараалын үг хэлэхгүй шүүгч нартай хэрэлдэхгүй байна.  “ ХӨЛ БӨМБӨГ ЭВ НЭГДЭЛ “ уриан дор явагдах талаар багийн ахлагч нарт танилцуулж, багууд ижил хувцастай гарвал зочин баг хувцасаа солино.  Дээрх зарчмуудыг багийн ахлагч нар хүлээн зөвшөөрсөн учир тэмцээнд оролцох 10 багийн ахлагчаар сугалааг сугалуулж хэсгүүдэд хуваасан.

Сугалаанд:                          

         А-хэсэг                                В-хэсэг                                             С-хэсэг

1. ТХХ-ийн 2-р хэсэг             1. ТХХ-ийн 1-р тасаг                       1. ТХХ-ийн 3-р хэсэг

2. ТХХ-ийн 4-р хэсэг             2. ТөХХ-ийн ХЖХэсэг                     2. ЗУХэлтэс

3. ТХХ-ийн 5-р хэсэг             3. ДБХХ-ийн 1-р хэсэг                    3. ТөХХ-ийн ЗХЗХэсэг

                                                                                                          4. ДБХХ-ийн 2-р хэсгийн баг тоглохоор хувиарлагдаж 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдсан.

            Нээлтийн ажиллагаанд баг тамирчид нэгдэн жагсаж Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандоржид илтгэл өгснөөр Хамгаалалтын газрын 2015 оны аварга шалгаруулах Тусгай хамгаалалтын хэлтсийн нэрэмжит “Хөл бөмбөг”- ийн тэмцээний үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн.

Тэмцээнд оролцох 10 багийн 130 тамирчин, баг тамирчид, гэр бүл, найз нөхдөө дэмжихээр ирсэн алба хаагчид, гэр бүл, найз нөхдийг оролцуулаад 300 орчим хүн хамрагдан оролцлоо.

Тоглолтын хуваарийн дагуу А хэсгээс Тусгай хамгаалалтын хэлтсийн хоёр, тавдугаар хэсгийн баг, В хэсгээс Төрийн хамгаалалтын хэлтсийн Хэв журмын хэсэг, Тусгай хамгаалалтын хэлтсийн нэгдүгээр хэсгийн баг, С хэсгээс Төрийн хамгаалалтын хэлтсийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсэг, Захиргааны удирдлагын хэлтсийн баг хагас шигшээ тоглолтонд  шалгарсан.

            Шигшээ тоглолтонд Тусгай хамгаалалтын хэлтсийн хоёр, тавдугаар хэсгийн баг, Захиргааны удирдлагын хэлтсийн багууд шалгарч тойргоор тоглон, аваргаа шалгаруулан Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Галбаатар шагналыг гардуулсан.

Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын тавдугаар хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч П.Энхтөр ахлагчтай баг тэргүүн байрт шалгарч, Шилжин явах цом, Өргөмжлөл, алтан медалиар шагнагдсан.

Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын хоёрдугаар хэсгийн дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад З.Пүрэвдорж ахлагчтай баг хоёрдугаар байрт шалгарч, Өргөмжлөл, мөнгөн медалиар шагнагдсан.

Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Булган ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарч, Өргөмжлөл, хүрэл медалиар шагнагдсан.

Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын хоёрдугаар хэсгийн ахлах хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Н.Мөнх-Оргил “Шилдэг довтлогч”-оор шалгарч, Өргөмжлөлөөр  шагнагдсан.

            Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын тавдугаар хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ш.Нэмэхбаяр “Шилдэг хаалга”-аар шалгарч, Өргөмжлөлөөр  шагнагдсан.

            Төрийн хамгаалалтын хэлтсийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан.

            Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэслэгч С.Бадрал, ахлагч Б.Мөнхжаргал нар Албаны спорт сургалтын хэлтсийн Албаны спортын 1 дүгээр зэргийн болзол хангаж тэмдэг, үнэмлэхээр шагнагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040