/ / ТАЕКВОНДОГИЙН СПОРТЫН ТУХАЙ

ТАЕКВОНДОГИЙН СПОРТЫН ТУХАЙ

Олимпийн Таеквондогийн спорт дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн, 90 гаруй сая хүн хичээллэдэг.

 Таеквондо нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм.

Таеквондо гэдэг үгийг утгачилбал: Тае-хөлөөр өшиглөх, Квон-гараар цохих, До-арга зүй, урлаг гэсэн утгыг агуулдаг. Тиймээс таеквондог хөл, гарын урлаг буюу цохих өшиглөх арга зүйн урлаг гэж тайлбарлаж болно.

1952 онд Солонгосын дайны үед гарын хөдөлгөөн түлхүү хөгжиж эхэлжээ. Мастер Нам Тей Ха нэгэн үзүүлэх тоглолтын үер 13 ширхэг тоосгыг гарын цохилтоор хагалахыг харсан тухайн үеийн Солонгосын ерөнхийлөгч Син Ман Ри ихэд таашааж, Солонгосын цэрэг армид зааж сургах даалгавар өгч байжээ.  

Таеквондо сонирхогч хүмүүс улам ихэсч, 1954 онд нэр нь албан ёсоор Таеквондо гэж нэрлэжээ.

ЧОЙ ХОНГ ХИ-гийн тодорхойлсноор “Таеквондо нь зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах техникийн сэтгэл зүйн бэлтгэлийн систем бөгөөд үүний зэрэгцээ өөрөө гэмтэхгүйгээр , нүцгэн хөл гараараа мэргэжлийн цохилт, үсрэлт, хамгаалалт хийж , нэг болон хэд хэдэн өрсөлдөгч дайснаа дарах явдал юм.”

1. Уламжлалт таеквондо – Энэ нь бие хамгаалах урлагийн төрлөөр хөгжиж байгаа бөгөөд 1950, 1960-аад оны үеэс Өмнөд Солонгосын цэрэг армид зайлшгүй эзэмшихийг шаарддаг байсан. Таеквондо нь нэр болоод түүхийн хувьд Солонгосын түүхтэй салшгүй холбоотой юм.        

2. Спорт Таеквондо – Таеквондог тэмцээн уралдааны хэлбэрээр хөгжүүлж буй төрөл.

 Дээрх 2 төрөл нь техникийн хувьд төсөөтэй ерөнхий зүйлүүд байдаг. Таеквондогийн урлагт ерөнхийдөө хамгаалалт, цохилт, өшиглөлтийг багтаах боловч уналт, шидэлт, өчилт зэргийг хамруулж болох юм.

 

ТАЕКВОНДОГИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ:

1)    Бусдыг хүндэтгэх.

2)    Тэсвэр тэвчээртэй байх.

3)    Үнэнч шудрага байх.

4)    Өөрийгөө хянаж чаддаг байх.

5)    Эр зоригтой байх.

6)    Гүн ухаан

Хөлний техник 80, гарын техник 20 хувь байдаг.

 

ЗЭРЭГ БА БҮСНИЙ ТУХАЙ

10-р зэрэг Цагаан бүс

9-р зэрэг Цагаан бүс шар зураастай

8-р зэрэг Шар бүс

7-р зэрэг Шар бүс ногоон зураастай

6-р зэрэг Ногоон бүс

5-р зэрэг Ногоон бүс цэнхэр зураастай

4-р зэрэг Цэнхэр бүс

3-р зэрэг Цэнхэр бүс улаан зураастай

2-р зэрэг Улаан бүс

1-р зэрэг Улаан бүс хар зураастай

Үүний дараа 1-10 даннтай хар бүс байна.

 1989 оны дэлхийн хамгийн алдартай бие хамгаалах урлаг ба Гёрүги /тулаан/ төрлөөрөө 2000 оноос Олимпийн наадмын албан ёсны төрөлд багтсан спорт юм.

Олон улсын олимпын хорооны хуралдааны шийдвэрээр Паратаеквондогийн төрлийг 2020 оны Токиогийн наадмаас эхлэн албан ёсны төрөл болгон оруулаад байна.

Монголын таеквондогийн холбоо 1991 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй анх нээгдэж байсан бөгөөд 1993 онд Дэлхийн таеквондогийн холбоонд албан ёсны гишүүнээр элссэн юм.

Энэ хугацаанд Монголын таеквондогийн холбоо дотроо цэргийн таеквондо болон оюутны таеквондо, паратаеквондо-гийн салбартай болоод байна.

Монгол улсын 18 аймаг, сум сууринд Таеквон­догийн спор­тын клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнд 4000 гаруй залуус нас, хүйс, мэргэжил, боловсрол, шашин шүтлэг хамаарахгүйгээр тогтмол хичээллэж байна.

Холбооны ерөнхийлөгчөөр “Касс таун” компанийн захирал Д.Энхбат ажилладаг.

Монголын таеквондогийн холбоо дотооддоо жилд 12 орчим тэмцээн зохион байгуулж байна.

 

ХАМГААЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН

ӨСВӨРИЙН ЦАГДААГИЙН ХАРЦАГА ДЭВЖЭЭ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040