/ / ЦАГДААГИЙН АХЛАГЧ Э. ХАЛИУНБОЛД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН АХЛАГЧ Э. ХАЛИУНБОЛД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд  зориулан ОХУ-ын Буриадын Хиагтад олон улсын мотокроссын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 5 дугаар сард зохион байгуулагдлаа.

Буриадын мотоспортын холбооноос Монгол, Орос  2 улсын  хилийн заагт  зохион байгуулсан  олон улсын тэмцээнд 8-60 насны 46 тамирчин оролцжээ.

Мотоспортын тэмцээний улирал эхэлж байгааг тэмдэглэсэн олон улсын мотокроссын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын олон удаагийн аварга, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Э. Халиунболд амжилттай оролцож, тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тэрээр Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтэст цагдаа зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ ийнхүү спортын амжилтаа ахиулсаар байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040