/ / 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хамгаалалтын газрын хурлын танхимд хэлтсийн 2015 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хамгаалалтын газрын хурлын танхимд хэлтсийн 2015 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Алба хаагчдын оюун ухааныг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хамгаалалтын газрын хурлын танхимд хэлтсийн 2015 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

 Тэмцээнд хэлтсийн 20 тамирчин оюун ухаан, ур чадвараа өрсөлдүүлэн амжилттай оролцсоноос, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Анхманлай тэргүүлж хэв журмын хамгаалалтын хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батчулуун, Б.Гандуулга нар удаах байранд шалгарсан.

Шалгарсан алба хаагчдад медаль, өргөмжлөл, зохиолын дуучдын нэгдсэн “Сэтгэлийн эгшиглэн” тоглолтыг гэр бүлийн хамт үзэх эрхийн бичгээр шагнаж урамшуулав.

Тэмцээнийг хөгжөөн дэмжихээр, хэв журмын хамгаалалтын хэсгээс 4 офицер, 14 хамгаалалтын цагдаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгээс 5 офицер, зохицуулагч цагдаа 16, нийт хэлтсээс 39 алба хаагч хамрагдав

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040