/ / ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХЛАГЧ Э.ХАЛИУНБОЛД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭВ.

ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХЛАГЧ Э.ХАЛИУНБОЛД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭВ.

ОУХМ Э.Халиунболд АНУ-д болсон“Riverside-д Loretta Lynn”олон улсын тэмцээнд түрүүллээ. Тус тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 28, 29-нд болсон бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд хамаардаг тамирчид оролцдогоороо онцлогтой юм.

Э.Халиунболд нь Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медалиуд авч байсан амжилтаараа уг тэмцээнд урилгаар оролцжээ. Э.Халиун болд “450 class” ангилалд хүрэл, “450 pro class”-т хүрэл, мөн энэ төрлийн 25-аас дээш насны тамирчид оролцсон уралдаанд алтан медаль авлаа.

“Riverside-д Loretta Lynn” тэмцээн нь АНУ-даа супер кросс уралдааны дэлхийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээний дараа орох томоохон уралдаан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040