/ / ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГА ХАМГААЛАЛТЫН 2 ДУГААР ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГА ХАМГААЛАЛТЫН 2 ДУГААР ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

    Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын Газрын Дипломат байгуулллага, хамгаалалтын хэлтсийн Дипломат байгууллага хамгаалалтын 2 дугаар хэсэг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар ЭСЯ-ны хамгаалалтын тасгийг 2 хэсэгт хуваасан бөгөөд тус 2-р хэсэгт хэсгийн дарга 1, дэг журам сахиулагч 1, харуулын цагдаа 52, нийт 54 алба хаагчдын бүтэц, орон тоо бүрэлдхүүнтэйгээр Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс, Бүгд найрамдах Куба улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Холбооны бүгд найрамдах  Герман улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, Канад улс зэрэг улсуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдууд болон Нэгдсэн үндэстний байгуулллагын суурин төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг ханган Монгол улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хэсгийн даргаар цагдаагийн хошууч Л.Гансүх, дэг журам сахиулагчаар цагдаагийн дэслэгч Г.Алтангарьд, ахлах дэсдэгч Н.Алтансувд, ахлах дэслэгч Д.Баттулга, дэслэгч Ч.Бэхчулуун нар ажиллаж байгаад 2014 оны 12-р сараас  цагдаагийн ахмад М.Алтаншагай томилогдон ажиллаж байна.

Одоогийн байдлаар тус хэсэгт 24 буюу 45,2% нь дээд, 3 буюу 5,6% нь тусгай дунд, 26 буюу 49,2% нь бүрэн дунд боловсролтой алба хаагчид ажиллаж байна. Хүйсийн хувьд авч үзвэл 52 буюу 100% нь эрэгтэй, 22-45 насны алба хаагчид байна.

    Тус хэсэг нь Монгол улсын хууль тогтоомж  болон Олон Улсын гэрээ конвенци, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Олон нийтийн аюудгүй байдлыг хангах газар, Хамгаалалтын газрын удирдлагаас , Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, албан даалгавар, Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайдын яам, Дипломат суурин төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг хангах алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшлүүлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040