/ / ХЭЛТСИЙН БИЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/

ХЭЛТСИЙН БИЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/

Тус хэлтсийн үйл ажиллагааны онцлогыг харгалзан төрийн ордон, төрийн сүлд хийморь болсон цагаан тугыг тэмдгийн голд дүрсэлж, түүний дээр цагдаагийн байгууллагын билэгдэл цагаан шонхор шувууг эрч хүчтэй байхын шинжийг агуулан далавчаа хумин дайрахаар бэлтгэж буйгаар зурж, доод талд нь POLICE гэсэн үгийг байрлуулсан байна.

 

Түүний гадна талаар Төрийн хамгаалалтын хэлтэс гэсэн үгийг монгол, англи хэлээр тойрог хэлбэрээр бичиж, ашид мөнх өсөн дэвжихийн билэгдэл түмэн наст хээгээр хүрээлж, тойргийн дээд талд Монгол төрийн алтан соёмбо үсгийг тэмцэл, ялалтын утга агуулсан улаан өнгөөр зуржээ.

Энэ нь бүхэлдээ төрийн тэргүүнүүд, гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлалын үеийн хамгаалалт, зохицуулалтыг гүйцэтгэдэг төрийн тусгай-цагдаагийн байгууллага болохыг илэрхийлсэн дүрслэл бүхий тэмдэг болно.

Тэмдгийн эх загварыг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан марк зураач Цэдэнгийн Цэнгэл 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр эцсийн хувилбараар зурж бүтээсэн байна.  Тэрээр Монгол шуудан ХК-ны Маркын газарт марк, үнэт цаасны зураачаар ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040