/ / ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ

ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ

Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэн хамт олноо хошуучлан ажилласан цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл даргатай Хэв журмын хамгаалалтын хэсэг газрын “Тэргүүний хамт олон”, хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Баянмөнх нар Хамгаалалтын газрын 2014 оны “Ажил мэргэжлийн аварга”-аар, дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Ю.Гантулга, зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Уртнасан, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Онон нар 2014 оны хэлтсийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарав.

ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД

 

Хэлтсийн дарга д/х Ж.Алтангэрэла/а Ж.Баянмөнх

ХЭЛТСИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД

а/х Ю.Гантулга  

 

а/х Э.Уртнасан

а/а Ц.Одбаяр

а/а О.Онон

Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер, хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл буудлагын, дэг журам сахиулагч цагдаагийн дэслэгч Ц.Дөлбаяр хөл бөмбөгийн, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Нямдаваа хөнгөн атлетикийн Спортын мастер цолоор шагнагдав.

Олон улсын хэмжээний мастер цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах, Э.Халиунболд

      Цагдаагийн байгууллагад идэвхи зүтгэл гарган ажилсан хамгаалалтын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах Цэргийн хүндэт медаль, ахлах зохицуулагч, ахмад Ж.Баярсайхан ЦЕГ-ын цагдаагийн гавьяа, хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар нар ЦЕГ-ын Спортын алдар тэмдгээр, зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Саруулбат ЦЕГ-ын Хүндэт жуухаар, дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Ю.Гантулга, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх нар Дотоодын цэргийн Хүндэт тэмдгээр, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Батсүх, Г.Ганбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Самданшарав нар Хамгаалалтын газрын баярын бичгээр, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах, Б.Отгонбаатар, Б.Насантогтох, Б.Хатанбаатар, цагдаа зохицуулагч А.Анхманлай, Ж.Нямдаваа нар Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн Хүндэт тэмдгээр тус тус шагнагдлаа.

      Цагдаагийн байгууллагаас зохион явуулж байгаа уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, Б.Эрдэнэбат, ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Б.Энх-Уул, Г.Батгэрэл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах нар Албаны спортын нэгдүгээр зэрэг, ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн хошууч Я.Хорлооринбүүчий, дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Ю.Гантулга, У.Содбаяр, Ц.Дөлбаяр, зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Даваасүрэн, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр, Х.Отгонжаргал, Ц.Амаржаргал, Н.Батбаатар, Г.Ган-Эрдэнэ, Ц.Хосбаяр, Г.Оргилболд, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Анар, А.Анхманлай, Б.Нямцоож, Э.Эрдэнэбаяр, Г.Золжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Батсайхан нар Албаны спортын гуравдугаар зэргийн тэмдгээр тус тус шагнагдав.

        Ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Б.Энх-Уул, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ган-Эрдэнэ, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Батсайхан, цагдаа зохицуулагч Г.Золжаргал нар Монголын залуучуудын холбооны “Эр зоригын алдар” тэмдгээр шагнагдсан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040