/ / СУРГАЛТ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ

СУРГАЛТ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ

Хэлтсийн алба хаагчдыг албанд нь мэрэгшүүлэх тэднийг цагдаагийн ёс зүй, стандартыг дагаж мөрдүүлэх шинээр батлагдан гарсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг судлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, бусад хууль, тогтоол, шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг мөрдлөг болгон ажиллуулахын тулд газар, хэлтсээс зохион байгуулсан сургалтанд бүрэн хамруулж ажиллав. Тухайлбал: Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ажиллах дадлага, галт зэвсэг, архив, албан хэрэг хөтлөлтийн зэрэг 16 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 215 алба хаагч, долоо хоног бүрийн сургалтын хуваарийн дагуу 62 удаагийн сургалтыг бэлтгэн нийт алба хаагчдад хичээл оров.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хамгаалалын хөтөлбөр”, хэлтсийн 2014 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаа-ар гэрийн холбоог сайжруулах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, зөв ойлгуулах, тэдний санал, сэтгэгдлийг нь сонсох, нийгмийн асуудлтай зохих түвшинд судлах, газрын удирдлагад танилцуулах зорилгоор гэр бүлийн уулзалтыг зохион байгуулж, 68 алба хаагчийн ар гэрийн төлөөлөл оролцов.

                Цагдаа-гэр бүлийнхэн” уулзалтын үеэр

 Хамгаалалтын газрын 2014 оны аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд 2, ширээний теннисний тэмцээний хос тоглолтын төрөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбат, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Оргилмаа нар 2, Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Хэв журмын хамгаалалтын хэсгийн баг тамирчид 2 дугаар байрыг тус тус эзлэв.

Хамгаалалтын газрын Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний дараа

Цагдаа, дотоодын цэргийн 2014 оны Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус хэлтсийн хамгаалалтын цагдаа, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах ахлагч Доржхорлоогийн Мандахын нэрэмжит болгон 2014 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг тэмцээнд Улаанбаатар хот, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг зэрэг 21 байгууллагын 130 гаруй алба хаагч оролцсон байна.

Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг олон нийт иргэдэд ил тод байлгах тэдэнд ажил үйлчилгээгээ сурталчлах ажлын хүрээнд  хамгаалалтын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар өсвөрийн цагдаа бүлэгт багш дасгалжуулагчаар ажиллаж, 25 хүүхдэд таеквондо, бокс, хууль эрхийн хичээл зааж, тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулж байна.

Тус дэвжээний тамирчин хүүхдүүд 2014 онд  7 удаагийн тэмцээнд оролцсоноос 11 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж, багаараа нэгдүгээр байранд 1, хоёрдугаар байранд 3, гуравдугаар байранд 1 удаа шалгарсан амжилт гаргав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040