/ / 2014 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮН

2014 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай оролцон ажиллаж, “Цагдаагийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөж байна.

Төрийн тэргүүнүүдийн Нийслэл хот дотор болон хотоос гарах үед тээврийн хэрэгслээр зорчих үеийн хамгаалалтыг хэвийн зохион байгуулах зорилгоор үндсэн болон нөөц замын хувилбарыг Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран шалгаж, шинэчлэн батлуулав.

Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх стратеги зорилтын хүрээнд тус хэлтсийн алба хаагч нарын нэгдмэл байдлыг бататгах, алба хаагчид бие биенээ орлон ажиллах чадвартай байх, ажлын туршлага солилцох ажлын хүрээнд 2 хэсгийн алба хаагчдыг сольж ажиллуулах төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэв.

Монгол улсын төрийн тэргүүнүүд нийслэл төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудаар болон товлосон обьектуудад очих, буцах үеийн болон гадаад орноос Монгол улсад айлчилж буй төрийн өндөр дээд зочин төлөөлөгчийн айлчлалын үеийн хамгаалалтыг зохион байгуулж, дүнг тухай бүр газрын удирдлагад танилцуулан үр дүнг тооцон ажиллаж байна. Тухайлбал:

- Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэл хот дотор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудаар болон товлосон обьектуудад очих, явах үеийн 69 удаагийн хэв журмын хамгаалалтанд 676 алба хаагч, 149 удаагийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтанд 1769 алба хаагч;

- Улсын Их Хурлын дарга Нийслэл хот дотор төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудаар болон товлосон обьектуудад очих, явах үеийн 48 удаагийн хэв журмын хамгаалалтанд 411 алба хаагч, 232 удаагийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтанд 3995 алба хаагч;

- Монгол Улсын Ерөнхий сайд Нийслэл хот дотор төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудаар болон товлосон обьектуудад очих, явах үеийн 165 удаагийн хэв журмын хамгаалалтанд 1520 алба хаагч, 386 удаагийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтанд 4625 алба хаагч үүрэг гүйцэтгэв.

Нийт 316 удаагийн хэв журмын хамгаалалтанд  4113 алба хаагч, 1223 удаагийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалах зохицуулалтанд 10389 алба хаагч ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040