/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа

Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Ахлагч нарын зөвлөгөөн-2024” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөнөөр алба хаагчдад тулгамдаж буй асуудал, байгууллагын хөгжилд ахлагч бүрэлдэхүүний оролцоо, эмэгтэй алба хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр асуудал дэвшүүлэн санал солилцсон юм.

Ийнхүү “Ахлагч нарын зөвлөгөөн-2024”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн хэрэг хөтлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Пүрвээ;

“Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Монголбанкны гэрээт цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Г.Цогтсайхан;

“Хүндэт жуух бичиг”-ээр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалт, зохицуулалтын  газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Ч.Пүрэвсүрэн;

Булган аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, сургагч ахлагч Д.Батмөнх, Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн сургагч ахлагч Ё.Боёо;

Дотоодын цэргийн 816 дугаар (гэрээт) ангийн Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Эрхэмбаяр;

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Н.Энхжаргал;

“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр Дотоодын цэргийн штабын Цэргийн алба-сургалт хамтын ажиллагааны газрын штабын ахлагч, сургагч ахлагч С.Сайнзаяа;

“Хүндэт жуух”-аар Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэдэндамба;

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Дашцэрэв;

Архангай аймгийн цагдаагийн газрын Тариат сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Мөнхболд;

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мягмарсүрэн;

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Алтанчулуун нарыг тус тус шагналаа.

Мөн энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг томилж, хугацааны өмнө “Цагдаагийн тэргүүн ахлагч”, “Цагдаагийн сургагч ахлагч”, Дотоодын цэргийн штабын штабын ахлагчид “Тэргүүн ахлагч” цол олгож, гурван алба хаагчийг офицерын бүрэлдэхүүнд оруулсан юм.

Тэрээр цагдаагийн ахлах ахлагч А.Нандинцэцэгийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалт, зохицуулалтын газарт Дипломат байгууллага банкны хамгаалалтын хэлтсийн Банк хамгаалах гэрээт тасгийн эргүүл, хяналт шалгалтын офицер, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтүшигийг Төв аймгийн цагдаагийн газрын Баян-Өнжүүл сумын хэсгийн төлөөлөгчөөр томилж, “Цагдаагийн дэслэгч”, ахлагч А.Баясгаланг Дотоодын цэргийн штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн сургалтын мэргэжилтнээр томилж, “Дэслэгч” цол олгов.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040