Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.03.01/ эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон удирдах албан тушаалтан, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцов.
22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд энэ жил бүсчилсэн хэлбэрээр буюу 8 бүсээс шалгарсан шилдэг 30 анги, байгууллага, эрэгтэй 24 эмэгтэй 19 нийт 43 багийн 344 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин 2 өдрийн турш өрсөлдөх юм.