/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / Тус албаны ахмадын зөвлөлийн даргыг сонгох уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Тус албаны ахмадын зөвлөлийн даргыг сонгох уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Тус албаны ахмадын зөвлөлийн даргыг сонгох уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Тус албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудын уулзалт зөвлөгөөн энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөний үеэр тус албаны “Ахмадын зөвлөл”-ийн даргыг сонгосон юм. Энэхүү ажил үүргийг бүрэн хариуцан ажиллах ур чадвар, хамт олны дунд эзлэх байр суурь, удирдах албан тушаалд ажилласан туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Ахмадын хороо”-ноос ирүүлсэн саналыг үндэслэн нийт 3 ахмад ажилтны нэрийг дэвшүүлсэн бөгөөд цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Цэрэнпунцаг хамт олны саналаар сонгогдлоо. Ахмадын зөвлөл ажилласнаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх , туршлага хуваалцах, шинэ залуу алба хаагчдыг сурган дадлагажуулахаас гадна цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон алба хаагчдад чиглэсэн олон талт ажил, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ач холбогдолтой юм.

Мөн тус албаны 20 ахмад ажилтан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтнуудын дунд зохион байгуулсан 5 төрлийн тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр “Шилжин явах цом”-оор шагнагдсан амжилтыг үзүүлсэн. Цаашид дээрх спортын уралдаан тэмцээнүүдийг ахмадуудынхаа дунд жил бүр зохион байгуулж, баг тамирчидаа бэлтгэн амжилттай оролцуулах чиглэлээр албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган баталж, ахмад ажилтнуудынхаа соёл урлаг, эрүүл мэндийн хөдөлгөөнт дасгал, аялал зугаалганд идэвхтэй оролцуулах зэргээр хөдөлгөөний хомсдол, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллах болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040