Тус албаны ахлагч бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
Тус албанаас санаачилсан "Цагдаагийн цолны нэрэмжит сар" арга хэмжээний хүрээнд Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс "Залуу үеэ сонсъё, дэмжье, хамтдаа хөгжье" уриатай ахлагч бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд - Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс "тэргүүн байр" алтан медаль, - Дипломат байгууллага банк хамгаалах хэлтэс "хоёрдугаар байр" мөнгөн медаль, - Ажиллагааны хэлтэс "гуравдугаар байр" хүрэл медалиар тус тус шагнагдаж - шилдэг эрэгтэй тоглогчоор цагдаагийн дэд ахлагч Г.Билгүүн, - шилдэг эмэгтэй тоглогчоор цагдаагийн дэд ахлагч Б.Цэцэгбаяр нар шалгарлаа.