/ / ТУС АЛБА ДХИС-ТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

ТУС АЛБА ДХИС-ТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Энэхүү санамж бичиг байгуулж буйн зорилго нь эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туслалцах, ажлын туршлагаас суралцах, багш болон алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн.

Цаашид эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга зам, гарцыг эрэлхийлж хэрэгжүүлэхээс гадна цагдаагийн алба хаагчид, сонсогч суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээл, ном, сурах бичиг, гарын авлага, боловсруулах, нийтийн хүртээл болгох зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040