/ / Иргэн та жагсаал цуглааны үед хуульд заасан үүргийг биелүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Иргэн та жагсаал цуглааны үед хуульд заасан үүргийг биелүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

12 дугаар зүйл. Жагсаал, цуглаанд оролцогчийн үүрэг
1. Жагсаал, цуглаанд оролцогч дараахь үүрэг хүлээнэ:
1/ хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, аливаа хэлбэрээр хүч хэрэглэхгүй байх, зохион байгуулагчийн зүй ёсны шаардлагыг ёсчлон биелүүлэх;
2/ халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явахгүй байх;
3/ согтууруулах ундаа, мансууруулах болон хорт бодис хэрэглэхгүй байх;
4/ сэтгэцийн өвчтэй хүнийг дагуулж явахгүй байх;
5/ төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх;
6/ жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040