/ / "Шилдэг хэсгийн байцаагч-2020" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

"Шилдэг хэсгийн байцаагч-2020" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

"Шилдэг хэсгийн байцаагч-2020" тэмцээн амжилттай, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Тус албанаас энэхүү тэмцээнийг 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын сургалтын нэгдсэн төв, Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа. Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 38 байгууллагын 38 алба хаагч хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын ур чадвараар өрсөлдөн, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний 1-р байранд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ганболд, 2-р байранд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхтүвшин, 3-р байранд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Одгэрэл нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт алба хаагчиддаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.
НХЖХОНАБХА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040