/ / Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “ЖҮДО” бөхийн тэмцээн ЦЕГ-ын Хүч спортын хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “ЖҮДО” бөхийн тэмцээн ЦЕГ-ын Хүч спортын хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “ЖҮДО” бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлөх зорилгоор “ЖҮДО” бөхийн тэмцээнийг 3 дахь жилдээ уламжлан болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн 33 байгууллагын 210 тамирчид эрэгтэй -60 кг, -66 кг, -73 кг, -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд, эмэгтэйчүүд -52 кг, -70кг, +70кг жинд өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл, Азийн тоглолт, Азийн аваргын алт, дэлхийн цомын алтан медальт тамирчин М.Бундмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн авра Х.Батхишиг, Олон Улсын хэмжээний мастер, Самбо бөхийн дэлхийн аварга Т.Баттөгс нар оролцож байгаагаараа онцлог юм.

Тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж багийн нийлбэр дүнгээр Эргүүл, хамгаалалтын газар 1-р байр, Дотоодын цэргийн 805 дугаар анги 2-р байр, Тээврийн цагдаагийн алба 3-р байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар Эргүүл, хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй тамирчнаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор өндөр сум дахь цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар шалгарч, өргөмжлөл, цомоор тус тус шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040