/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ 2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ 2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ 2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны энэ оны 03 дугаар улирлын тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн 10 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын тамхимд цахимаар зохион байгуулагдлаа.

Дээрх хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дэд бөгөөд захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв, албаны бүтцийн нэгжийн дарга, алба хаагчид, Эргүүл, хамгаалалтын газрын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах газар, хэлтэс, тасгийн дарга, хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар оролцлоо.

Хуралд оролцож буй алба хаагчдад Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв албаны 03 дугаар улирлын тайлан, Зөрчил, шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сахилга хариуцлагын талаарх тайланг тус тус уншиж танилцуулан, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах тасгуудыг ажлын үзүүлэлтээр нь дүгнэж, байр эзлүүлж, танилцуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нараас алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгч, хуралд оролцсон алба хаагчдаас санал, хүсэлтийг сонсч, хурал үр дүнтэй зохион байгуулагдлаа.

Тус албаны бүтцийн нэгжид харьяалагддаг нийт алба хаагчиддаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРЫН ЖИЖҮҮРИЙН АЛБА