/ / Улаанбаатар хот руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завдсан зөрчил таслан зогсоогдохгүй байна.

Улаанбаатар хот руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завдсан зөрчил таслан зогсоогдохгүй байна.

Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдэл таслан зогсоогдохгүй байна.
Тухайлбал: 2020 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 01:10 цагийн орчимд Эмээлт дэхь хяналтын цэгээр иргэн “Ч” нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3 ширхэг нойтон тарвага, 8 ширхэг говийн молцог гэх мэрэгч амьтан тээвэрлэн Улаанбаатар хот руу орохыг завдсаныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9.тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг. Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040