/ / "Яндангаа хөөлье" арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байна.

"Яндангаа хөөлье" арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аяны хэвлэлийн бага хурлыг энэ оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13.00-14.00 цагийн хооронд Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгуулсан. Хэвлэлийн бага хуралд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Монголын Үндэсний олон нийтийн радио тв, Өлзий тв, Эх орон тв, Парламент тв, Масс тв, 25 тв зэрэг 7 телевиз, Ikon.news, BPR Itoim, Ergelt.mn, itoim.mn, murch.mn зэрэг 5 сайт, өдрийн сонин зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцож, аяныг иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан.

Аяны хүрээнд Аrslan.mn сайттай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албаны даргаар батлуулсан.

Хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр “Өдрийн сонин”-д Цагдаагийн алба хаагчид улсын хэмжээнд гэр хороолол, хашаа байшинд галлагаа хийдэг айл, өрх бүрт “Ханан пийшин, уламжлалт болон сайжруулсан зуухны янданг хэрхэн хөөлөх зааварчилгаа”г тараан ажиллаж байна сэдэвт ярилцлагыг өгч, arslan.mn,paparazzi.mn, shuud.mn, shuurhai.mn, unen.mn zuv.mn Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын цагдаагийн байгууллага гэх мэт 16 группт ярилцлагыг түгээн ажилласан.

Мөн Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “NTV” телевизэд аяны явц байдлын талаар ярилцлага,

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М

онголын үндэсний олон нийтийн радио телевизийн Цагийн хүрдийн Оргил цагаар 20 минутын ярилцлага,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, arslan.mn сайттай хамтран “Хамтран ажиллах төлөвлөгөө”-ний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 27–р хорооны нутаг дэвсгэрт галлагаа хийлэг айл, өрхөөр орж “Ханан пийшин, уламжлалт болон сайжруулсан зуухны янданг хэрхэн хөөлөх зааварчилгаа”-г тараан, нөхцөл байдал ямар байгаа, “Яндангаа хөөлье” аяны явц байдлын тараах газар дээрээс нь Live сурвалжлага бэлтгэн иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан.     

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаараар гарах “Амрыг эрье” нэвтрүүлэгт аяны явц байдлын талаар нэвтрүүлэг бэлтгэсэн.

Нийслэлийн хэмжээнд аяны хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14-5/2037 дугаартай албан бичгээр 7870 ширхэг тараах материалыг Нийслэлийн 17 цагдаагийн хэлтэс, 6-н газарт хүргүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаанд “Ханан пийшин, уламжлалт болон сайжруулсан зуухны янданг хэрхэн хөөлөх зааварчилгаа” 7700 ширхэг талаарх материал, 170 ширхэг наалтыг цагдаагийн алба хаагчид галлагаа хийдэг айл өрх бүрээр нэг бүрчлэн тараан, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040