/ / Баяр наадмын өдрүүдэд зөрчил дутагдалгүй ажиллалаа.

Баяр наадмын өдрүүдэд зөрчил дутагдалгүй ажиллалаа.

Баяр, наадмын өдрүүдэд Туул голын ай сав газарт насанд хүрээгүй хүүхдүүд, эцэг, эхийн хараа хяналтгүй зугаалах, иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмт халдлагад өртөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, усанд унаж осолдох, бэртэж, гэмтэх, амь нас алдах явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар,  Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги 105-тай хамтран, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа Туул голын “Тэрэлжийн гүүр”, Сайханы саравчнаас “Баянзүрхийн гүүр”, “Маршал”, “Зайсан”, “Яармаг”, “Сонсголон”, Биокомбинатын гүүр болон тогтоол ус, нуур, цөөрөм зэрэг газруудад өглөө 08 цагаас 15 цаг хүртэл, 16 цагаас 22 цаг хүртэл 36 чиглэлд давхардсан тоогоор 115 алба хаагч явган, завьт, машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон 1106 иргэнийг эрүүлжүүлж, 171 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан ба ямар нэг зөрчил, дутагдал гараагүй болно.

Улсын хэмжээнд хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлийн 1255 чиглэлд 3036 алба хаагч, авто эргүүлийн 603 чиглэлд 1094 алба хаагч, 672 хэсгийн байцаагч, 717 хороо хариуцсан цагдаа, 686 олон нийтийн цагдаа тус тус үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040