/ / Явган аялал зохион байгууллаа.

Явган аялал зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, спорт явган аялалыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор тус албаны алба хаагчдын дунд 2019 оны 10 дугаар сарын 26-ны Бямба гарагт 07:00 цагаас 14.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Хан уулын оргил Баруун ширээт ууланд 3 км зайд явган аялалыг зохион байгуулав.

Тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн Атом молекул, Хөлбөмбөг, Волейболын тэмцээнийг тус тус зохион байгуулж, алба хаагчид идэвхи санаачлагатай оролцож, тэмцээнд түрүүлсэн алба хаагчдыг мөнгөн шагналаар урамшууллаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040