/ Мэдээллийн ил тод байдал / Үйл ажиллагаа / 2018 оны 3 дугаар улирлын тайлан

2018 оны 3 дугаар улирлын тайлан

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ЭРГҮҮЛ, ХАМГААЛАЛТЫН  ГАЗРЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

 2018 оны 09 дүгээр                                                                                        Улаанбаатар

 сарын 21-ний өдөр                                                                                                  хот

 

 

Тус газар нь Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, албан даалгавар, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд  үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын ажлын үр дүн, мэргэшил, ур чадварын түвшин, ёс зүйд тавигдах шаардлага, хариуцлагыг дээшлүүлж, ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, стандартыг мөрдөх, ажил үйлчилгээний чанарыг ахиулах, алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах ажлыг гүйцэтгэв.

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 01/569 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг, мөн газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2/397 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, мөн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5а/4788 дугаар албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1-4/4006 дугаар албан бичиг, мөн газрын Захиргааны удирдлагын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/249 дугаар албан бичиг. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга нарт  2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үүрэг, ажлын чиглэл” /Сүлжээ/-р ирүүлсэнг, мөн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/571 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг, Нийслэлийн цагдаагийн газраас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 30/5056 дугаар албан бичгээр ирүүлсэн “Чиглэл”, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/270 дугаар албан ичгээр ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт өгсөн үүргийг хэлтсүүдэд хувилан өгч, нийт алба хаагчдад танилцуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна.

           Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын “Үүрэг хүргүүлэх тухай” 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/569 дүгээр албан бичгийн хүрээнд алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах,ажлын байрны ариун цэвэр, бичиг баримтын эмх цэгц, нууцлалыг шалгах зорилгоор Эргүүл хамгаалалтын газрын даргын 2018 оны 08 сарын 31-ны өдрийн   А/25 дугаар тушаалаар    ажлын хэсгийг байгуулж  дэд даргаар ахлуулан 2018  оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлын байранд үзлэг шалгалт хийж ажилласан.  

 

1.1.Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн

асуудал, тушаалын тоо;

 

 Тус газрын даргын А тушаал 12, Б тушаал 69, нийт 81-ийг гаргаж, Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн ирсэн 737 албан бичиг үүнээс /хугацаатай 105, хугацаагүй 632/ хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, 490 албан бичгийн хариуг Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагад хүргүүлэн, Тушаалын хэвлэмэл хуудас 327, албан бичгийн А4 хэвлэмэл хуудас 202, А5 хэвлэмэл хуудас 695 ширхгийг бүртгэл хөтлөн, зохих албан тушаалтанд шилжүүлэн өгч тооцоог гаргав.

Газрын даргын тушаалын 94, албан бичгийн 462 ноорог хувийг хэвлэмэл хуудсанд хэвлэв.

Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн 850 албан бичгийг 5 хэлтэст нийт 1422 хуудас цаасаар хувилж зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээ Able Cloud программд явуулсан бичиг 490, ирсэн бичиг 632,  хугацаатай ирсэн бичиг 105, өргөдөл гомдол 56 нийт 1283 албан бичиг скайнердан хадгалж  шивж оруулсан.

Тус газрын даргын зөвлөл тайлангийн хугацаанд 10 удаа хуралдаж газар, хэлтсийн дарга нар 2018 оны ээлжийн амралт эдлэх үед түр орлон гүйцэтгэгч томилох тухай-1, хүний нөөцийн томилгоо 2, албан тушаал дэвшүүлэн томилуулах тухай 4, албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөх тухай 2, хүүхэд асрах чөлөө хүссэн 1, шагнуулах 20, хугацааны цагдаагийн ахлах ахлагч цол олгуулахаар 35, тэтгэвэрт гаргах 2, дотоод ажлын 2, эд хөрөнгийн эхний хагас жилийн тооллогын дүн хэлэлцүүлэх-1, зөрчил гаргасан алба хаагчдад хийсэн албаны шалгалтын дүнг танилцуулах-8, нийт 78 асуудлыг хэлэлцүүлж холбогдох материалыг бүрдүүлэн ажиллаж байна.    

1.2. Хүний нөөцийн чиглэлээр;

 

Тус газар нь 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар батлагдсан орон тоогоор 483 алба хаагчаас бэлэн ажиллаж байгаа 459, Захиргааны удирдлагын хэлтэст офицер 1, цагдаа жолооч 1, Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 8, Төрийн хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 3, Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтэст харуулын цагдаа 7, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс 4, нийт 24 ажлын байр /албан тушаал/ дутуу ажиллаж байна.

Иргэдээс цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргаж ирсэн 48 иргэний материалыг бүртгэлд авч сонгон шалгаруулалтад оролцуулахаар биечилсэн судалгааг хийлгүүлэн бүртгэл, судалгааны материалыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч цагдаа жолоочоор судлагдсан 4 иргэний материал буцсаны 3 иргэний материалыг харуулын цагдаагийн албан тушаалд сонгон шалгаруулалтад оруулахаар ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.

2 алба хаагч шинээр томилогдсонтой холбогдуулсан цалин нэмэгдлийг тогтоох тушаал, 8 дугаар сард ажлын үр дүнгээр цалин нэмж, хасах тушаалын төсөл, 2 албан тоот төлөвлөн батлуулсан.

2018 оны ээлжийн амралтыг биеэр эдлэх хүсэлтэй 176 алба хаагчийн амралтын өргөдөл, хуудсыг хүлээн авч, хоногийн тооцоог гарган батлуулж, 14 алба хаагчийн эмнэлэгийн хуудсанд бичилт хийж, батлуулан санхүүд өгч, 371 алба хаагчийн хувийн хэрэгт 444 хуудас бүхий баримтаар баяжилт хийсэн.

Цагдаагийн ахлагч, ахлах ахлагч цол олгогдсон 29 алба хаагчийн тушаалын төслийг бэлдэж батлуулав. Тушаал гарсантай холбоотой цол олгох ёслолын арга хэмжээнд оролцов. Мөн алба хаагчдын цолны танилцуулга материал болон, тушаал, мэдэгдлийг тус бүрийн хувийн хэрэгт, хүний нөөцийн мэдээллийн сан, томилолтын картад баяжилт хийсэн.

Албан тушаалын цол хэрэглэж байсан хугацааг тооцон цол олгуулахаар тодорхойлогдсон 31 алба хаагчийн хүний нөөцийн танилцуулгыг гарган хүргүүлэхэд бэлдэж, хүргүүлсэн. 2019 онд бүрэн тэтгэвэрт гарах хүсэлтэй алба хаагчдын судалгааг нэгтгэж, санхүүд өгсөн.

Тэтгэвэрт гарсан 3 алба хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгуулах материалыг тоотын хамт Санхүү, аж ахуйн албанд хүргүүлсэн.

Газрын алба хаагчдаас 2018 онд захиргааны чөлөө авсан бүртгэл судалгааг гаргаж Захиргааны удирдлагын хэлтсийн даргад танилцуулсан.

Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнагдах болсон 93 алба хаагчийн шагналыг хүлээн авч, гардуулах жагсаалтыг гарган, жагсаалтын дагуу бэлтгэл ажлыг хангаж, мэдэгдлийг хэлтсүүдэд хүргүүлж ажиллав.

Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойгоор Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, бусад газар хэлтэс, байгууллагын шагналаар шагнагдсан 107 алба хаагчдын материалаар хувийн хэрэг болон хүний нөөцийн санд баяжилт хийсэн.

 

1.3. Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах

чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ;

 

1.3.1. Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах чиглэлээр:Гадаадын дипломат төлөөлөгчийн 18 газрын 21 харуулын цэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын 1, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 4, Үнэт цаасны, төвлөрсөн хадгаламжийн төвийн 1, Монгол банкны 8 харуулын цэг, нийт 35 харуулын цэгт хоногт 3 ээлжээр давхардсан тоогоор 3230 алба хаагч 724000 хүн/цагийн харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

Тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицерууд  35 харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын үйл ажиллагааг давхардсан тоогоор 195 удаа 1766 цэгийг шалган зааварчилж, зөвлөгөө өгч ажилласан.

Тус хэлтсийн эргүүл, хамгаалалтын офицерууд хяналт шалгалтаар 172 удаа үүрэг гүйцэтгэхдээ 4112 хүн/цаг ажиллаж, харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг давхардсан тоогоор 15593 удаа шалган зааварчилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, харуулын цэгт ашиглагдаж байгаа хийн бууг 4618 удаа, тусгай хэрэгслийг 4618 удаа шалгаж, рапортын дэвтэртэй  4618 удаа танилцан, 12 харуулын цэгийг ээлж хүлээлцүүлж, цагдаа жолооч нар автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажилласан байна.

Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын 21 харуулын цэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Төлөөлөгчийн газрын 1 харуулын цэгээр нэвтрэх үнэмлэхтэй 27329 иргэн, явганаар 31875, тээврийн хэрэгсэлтэйгээр 10229 иргэн, нийт 69493 удаагийн орж, гарах хөдөлгөөнд хяналт тавьж  шалган нэвтрүүлэхэд зөрчил дутагдал илрээгүй.

1.3.2. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр:Төрийн өндөрлөгүүдУлаанбаатар хотод товлогдсон объектод ирэх, буцах үеийн 232 удаагийн хамгаалалтад 315 офицер, хамгаалалтын 1512 цагдаа, 291 автомашинтай, 5721,9 хүн/цагийн хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

1.3.3. Нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалт зохион байгуулах чиглэлээр:

 

            “Нүүдэлчин Монгол”үндэсний спортын VI их наадам 2018 оны 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах үед 64 алба хаагч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 3600 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан.

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй олон улсын шинжтэй 16 хүртэлх насны охидын азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны хэсгийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны дэргэдэх талбайд 2018 оны 09 дүгээр сарын 15, 17, 18 өдрүүдэд зохион байгуулагдах үед тус хэлтсээс 1 офицер, 9 цагдаа нийт 10 алба хаагч 11:00 цагаас 19:00 цагийн  хооронд 240 хүн/цагийн хамгаалалтыг авч тамирчид, иргэдийн аюулгүй байдлыг ханган, зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэсэн.

1.3.4. Шүүгч, шүүххуралдааныаюулгүй байдлыг хангах хамгаалалтын чиглэлээр: Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хэргийн 2514, Иргэний хэргийн 5753, Захиргааны хэргийн 842, гэр бүлийн 156, онлайн 77 нийт 9369 шүүх хуралдаан явагдсан. Үүнээс хамгаалалтын офицер, цагдаа нар эрүүгийн хэргийн 2421, иргэний хэргийн 2357, захиргааны хэргийн 467, гэр бүлийн 23, нийт 5279 шүүх хуралдааны дэг журам сахиулж, 13518 шүүгч, 2321 улсын яллагч, 38817 шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, давхардсан тоогоор 8 офицер, 21 цагдаа 17944 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

1.3.5.Онцлох шүүх хуралдааны хамгаалалтад ажилласан талаар:  Нийт 19 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор хамгаалалтын офицер-29, хамгаалалтын цагдаа-57, нийт 86 алба хаагч 238 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангаж, Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны 3 удаагийн хамгаалалтад хамгаалалтын офицер-3, цагдаа 9, нийт 12 алба хаагч 46хүн/цагийн үүрэг гүйцэтгэж шүүгийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

1.3.6. Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:Улаанбаатар хотод ажиллаж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг 9 шүүхийн байрны 11 цэгт аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг томилгоогоожуулж, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, 59641  иргэний бичиг баримтыг  шалган, шүүхийн байранд нэвтрүүлж, 1 офицер 489 хүн/цаг, 744 цагдаа 17856 хүн/цаг нийт 18360 хүн/ цагийн үүрэг гүйцэтгэсэн.

1.3.7. Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлээр:Хуяглан хүргэх ажиллагаанд цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд 585, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд 798, нийт 1383 давхардсан тоогоор  яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэж 2 автомашин 11103 км явж, хамгаалалтад 2 офицер, 8 цагдаа 5742 хүн  хүн/цагийн үүрэг гүйцэтгэжээ.

1.3.8. Албадан ирүүлэх ажиллагаанд: Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нийт 692 хүлээн авч, иргэний хэргийн шүүхэд 534 хариуцагч, 15 гэрч, эрүүгийн хэргийн 28 шүүгдэгч, 16 хохирогч, 24 гэрч, 3 шинжээч, 2 иргэний хариуцагч, 1 хэлмэрч, захиргааны хэргийн 8 хариуцагч, 2 гэрч, 4 гуравдагч этгээд, нийт 636 оролцогчдыг харьяалах шүүхэд нь аюулгүй байдлыг нь ханган албадан хүргэж шүүгчийн туслахад нь хүлээлгэн өгч, эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхэд нийт 105 захирамжийг харьяаллын дагуу хариуг хүргүүлж хамгаалалтын офицер 1, хамгаалалтын цагдаа 6, цагдаа жолооч 2, нийт 9 алба хаагч, 2 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 14812 км явж, 5979 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

  Бусад хамгаалалтын тухай:

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн тасагт нийт  цагдаа, шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 18 эрэгтэй, 8 эмэгтэй нийт 26 өвчтөнд хяналт тавьж 24 цагаар 3 ээлжээр 6 цагдаа давхардсан тоогоор 21450 хүн/цагийн, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байранд жижүүрээр 3 ээлжээр 3 алба хаагч 16, 24 цагаар нийт 5020 хүн/цагийн, Монгол банкнаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 8 удаа, давхардсан тоогоор 58 алба хаагч 16 автомашинтай тусгай ачааны хамгаалалтад, Эргүүл, хамгаалалтын газрын жижүүрийн туслахаар 3 алба хаагч 3 ээлжээр 24 цагаар  720 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

 

Дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон талаар:

            2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19:50 цагт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас өгсөн үүрэг, Сүхбаатар дүүргийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Албадан тараах тухай 1/2277 дугаартай” захирамжийн дагуу Улсын драмын эрдмийн театрын урд талбайн унагатай хөшөөний хажууд иргэн Б.Эрдэнэзул майхан платка барьж жагсаал, цуглаанд бусдыг уриалж байсныг албадан буулгах ажиллагаанд тус хэлтсээс 4 офицер, 7 хамгаалалтын цагдаа 1 автомашин, бамбай 10, каск 10, хутганаас хамгаалах хантааз 10, галын хор 1, нойтон бүтээлэг 2, хайч 2, хутгатайгаар 35 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж 23:25-23:50 цагт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас /Зэв/ өгсөн үүргийн  дагуу иргэн Б.Эрдэнэзулын майхан, платак болон /ширээ, сандал, 108 ширхэг зул/ гэх мэт холбогдох эд зүйлсийг албадан буулгаж 29-08 ХЭҮ улсын дугаартай “Портер” маркийн автомашинд ачиж 23:50-00:30 цагийн хооронд холбогдох эд зүйлсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэст хүлээлгэн өгсөн.

            2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс Тусгаар тогтнолын ордны урд талбайд Монголын худалдааны холбооны тэргүүн З.Пунсалдулам тэргүүтэй иргэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж байсныг Сүхбаатар дүүргийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Албадан тараах тухай а/296 дугаартай” захирамжийн дагуу албадан тараах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 22:00-23:12 цаг хүртэл тус хэлтсээс 11 офицер, 24 хамгаалалтын цагдаа нийт 35 алба хаагч 3 автомашин, каск 30, хутганаас хамгаалах хантааз 30, галын хор 2, нойтон бүтээлэг 2, хайч 4, 2 цаасны хутгатайгаар 35 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас /Зэв/ өгсөн үүргийн  дагуу Тусгаар тогтнолын ордны баруун талд бэлэн байдалд шилжүүлэн 22:40 цагт албадан тараах дайчлан баривчлах ажиллагааг эхлүүлж, 1 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 5 иргэнийг түр саатуулан 23:50 цагт Нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Анхбаяр нарт хүлээлгэн өгсөн.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр11.00 цагт газрын даргын өгсөн үүргийн дагуу газрын байранд ажиллаж байсан, 19 офицер, 15 цагдаа нийт 34 алба хаагч 11.30 цагт Хүүхдийн ордонд очиж МАН-ын баг хурал болж байгаатай холбогдуулан “Шудрага ёсыг Нямдоржоос эхлүүлье” гэсэн бичигтэй гарын үсэг цуглуулж, эмх замбраагүй байдал үүсгээд байсан 4 эмэгтэй, 1 эрэгтэйг НХЖХ, ОНАБХА-нд 12.20 цагт хүлээлгэн өгч, ТөХХ-ээс 3 алба хаагч Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд гэх Б.Батдэлгэр, Д.Алтансувд, З.Пуншалдулам, Э.Урантөгс, О.Эрдэнэсолонго нарыг харгалзан НХЖХ, ОНАБХА-наас СБД-н Цагдаагийн 1-р хэлтсийн а/х н.Дэлгэрмаа, д/ч н.Сүлдбаяр нарт 15.40-16.15 цагийн хооронд хүлээлгэн өгсөн.

Бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн талаар:Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байранд 2018 оны 06 дугаар сарын 29-нд Онцлог шүүх хуралдаан болсонтой холбогдуулан 09.00-16.00 цагт газрын байрлалд бэлэн байдалд 15 алба хаагч, 16:00-18:00 цагт хамгаалалтад 10 алба хаагч тус тус ажилласан.

2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18.00 цагаас 21.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 75 алба хаагч, тусгай тоноглол бүхий усан хөөрөгний машин 2, хамгаалалтын штабын зориулалттай автомашин 1, мотоцикл 6 зэрэг техник хэрэгсэлтэйгээр бэлэн байдалд ажилласан.

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас өгсөн үүргийн дагуу тус хэлтсээс 1 офицер, 1 цагдаа “Централ товер”-ийн зогсоолд 15:00 цагаас 17:00 цагийн хооронд 2 цагийн бэлэн байдалд ажилласан.

            Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан жагсаал, цуглааны үед 82 алба хаагч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна талбайн байрлалд хамгаалалтын хар хувцас 82, бамбай 80, агсамж, тусгай хэрэгсэл 82, галын хор 2, нойтон бүтээлэг 2, 2 автобус, 3 автомашинтай 10:30-13:00 цаг хүртэл 246 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

 

1.4.Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

 хийсэн ажил, арга хэмжээ

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 501 журмыг шинэчилэн найруулж ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн А/27 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан.

 

1.5.Төрийн болон төрийн бус байгууллагатай

хамтран ажилласан тухай

 

  1. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тамгын газрын дарга нарыг тус газрын удирдлагууд газрын байранд урьж ажилласан. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаас Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн  дарга  Б.Одонгэрэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга, Д.Батсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга, Д.Энхбаатар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар Д.Ганбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Баянзүрх,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү, Баянзүрх,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Г.Халиун нар хүрэлцэн ирсэн.

Уулзалтаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн бүтэц, орон тоо хүн, хүч дутагдалтай байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж “Шинээр зохион байгуулагдаж 09 дүгээр сарын 20-ний өдрөөс үйл ажиллагаа эхлэх гэж байгаа Шүүхийн 2 байр дээр ажиллахад 24 орон тоо дутуу, байхгүй тул ирсэн зочдыг өөрсдийн дарга, удирдлагадаа уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

  1. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шүүх, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ-ын хамтарсан хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны талаарх зөвлөгөөн Улсын дээд шүүхийн байранд 14,00-15,15 цагийн хооронд болж, зөвлөгөөнд НХЖХ, ОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, дэд хурандаа И.Даваажамьян, ШШАБХХ-ийн дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, баргиадын генерал С.Амгаланбаяр, хурандаа А.Намсаманд, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, хэлтсийн дарга н.Отгонбаяр, Нийслэлийн ЭХШ-ийн ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Д.Цогт нар оролцсон.
  2. Тус газрын бүтэц, орон тоо, хүн хүчийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх чиглэлээр уулзалт, хурлыг Эргүүл, хамгаалалтын газарт 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахад Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Гомбодорж, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Мөнхбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс, мөн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан, НХЖХ,ОНАБХА-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Даваажамъян нар оролцсон.

 

                                         1.6.Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн

өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

Иргэд, алба хаагчдаас гаргасан  56 санал, өргөдөл, гомдлын 48 буюу 85,7 хувийг  шийдвэрлэсэн 7 өрөгөдөл хугацаандаа явж байна, 1 өргөдөл 30-60 хоногт шийдвэрлэгдэж байна.

1.7.Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ;

 

Тус газрын бие бүрэлдэхүүнийг сар бүрийн 1-ний нэгдэлтийг эхний 7 хоногийн даваа гараг бүр жагсаалын талбайд нэгтгэж дүрэмт хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биед байх эд зүйл, шаардлагатай бусад зүйлийг хэлтсийн дарга нар биечлэн шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, Даваа, баасан гарагийн газрын нэгдэлт, өглөөний шуурхайд алба хаагчдыг бүрэн хамруулж шинэчлэн батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, тушаал шийдвэр, үүрэг чиглэл, цаг үеийн холбогдолтой мэдээлэл танилцуулан  ажиллаж хэвшсэн.

 Тус газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын үйл ажиллагаанд хяналт тавих, Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектын харуулын пост, эрүү, иргэн, давж заалдах шатны шүүхүүдийн байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг шалган зааварчлах үүрэг бүхий хариуцлагатай эргүүлээр  /тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хамгаалалтын ахлах офицер нар/ өдөр бүр 24 цагаар үүрэг гүйцэтгэн, удирдлагаар хангаж ажиллаж байна.

Газрын даргын өгсөн үүргийн дагуу Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан 2 алба хаагч, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батсайхан, тасгийн дарга, хамгаалалтын офицерууд 30 алба хаагч, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр 1 алба хаагчийн ар, гэрээр орж гэр бүлийхэнтэй нь уулзаж санал хүсэлтийг нь сонсож хэлтсийн үндсэн үүргийн талаар танилцуулж ажилласан.

Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсээс “Цагдаа-ар гэр” сэдэвт гэр бүлийн өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19.00-20.30 цагийн хооронд Эргүүл, хамгаалалтын газрын хурлын танхимд зохион байгуулахад хэлтсийн 9 офицер, 45 харуулын цагдаа 30 ар гэрийхний хамт оролцсон. Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр ар гэрийхний гаргасан асуултад хариулт өгч ажилласан.

Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12:10-13:15 цагт Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс тус хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батзориг нарын 15 офицер, 46 ахлагч, нийт 61 алба хаагч, 13:30-15:30 цагт Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсээс тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батсайхан нарын 15 офицер, 78 ахлагч, нийт 93 алба хаагч, 16:00-17:35 цагт Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсээс 11 офицер, 41 халагч, нийт 52 алба хаагч, 18:00-20:05 цагт Төрийн хамгаалалтын хэлтсээс 2 офицер, 17 ахлагч, нийт 19 алба хаагч, Захиргааны удирдлагын хэлтсээс 10 офицер, 5 ахлагч, нийт 15 алба хаагч, 09 дүгээр сарын 02-ны өдөр Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсээс 3 офицер, 30 ахлагч, нийт 33 алба хаагч, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс 8 ахлагч, нийт 3 офицер, 38 ахлагч, бүгд 41 алба хаагч, Эргүүл хамгаалалтын газрын хэмжээнд 46 офицер, 225 ахлагч, нийт 271 алба хаагч оролцсон байна.

 

1.8. Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар

 

            Тус газрын хүн хүчний мэдээг “Power point” программаар удирдлагад танилцуулж, хугацаатай ирүүлсэн 6 төрлийн судалгаа / тус газрын алба хаагчдын нас, хүйс, боловсрол, ажилласан жилийн судалгаа, спортын зэрэг цол, бусад авъяас чадвартай алба хаагчдын судалгаа, тамирчдын судалгаа, 2018-2020 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарах алба хаагчдын судалгаа/-г тус тус гаргаж, холбогдох газарт хүргүүлэв.

1.9. Бусад

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга,тэргүүн дэд, дэд, Нийтийн хэв журам хамгаалах газар, тус газрын дарга нараас сахилга, ёс зүйн зөрчил, архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг алба хаагчдад бичгээр өгч, баталгаа гаргуулан, биелэлтийг тооцон, нэгжүүд алба хаагчдын ажлыг сар, улирлаар үнэлж, дүгнэн ажиллаж байна.

Шинээр батлагдан гарч удирдах дээд байгууллагаас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргэгдэж буй хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг бие бүрэлдэхүүнд өглөөний нэгдэлтэд уншиж, танилцуулан, бүтцийн нэгжүүдэд тарааж, сургалт зохион байгуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж хэвшсэн.

Тусгай хамгаалалтын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу ажлын өдрүүдэд хамгаалалтын офицер нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хяналт тавьж, өдөрт 2-оос дээш удаа шалган үүрэг чиглэл өгч, тухай бүр танилцуулж ажиллаж байна.

Шинээр томилогдсон ахлагч алба хаагчидтай сахилга, хариуцлагын гэрээ, багш шавийн гэрээ, тогтвортой ажиллах гэрээ байгуулж, сахилга, хариуцлага, нууцын баталгаа авч хэвшсэн.

Хэлтэс, тасгийн дарга нар хариуцсан алба хаагчид болон техник хэрэгслийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын томилгоог хийж  батлуулан, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган, албаны бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

Төр, засгийн тэргүүний хамгаалалтад ажиллах тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицеруудад Шуурхай удирдлагын штаб /Дөл/-т мэдээ, мэдээлэл дамжуулах талаар үүрэг, чиглэл өгч, уг ажлын хүрээнд газрын жижүүрийн ахлах офицер хөтлөх, чиглэлийн хамгаалалтын мэдээний нууцласан ноорог дэвтэр гарган хөтөлж байна.

Бүтцийн нэгжүүд хаягын бүртгэл, түргэн цугларалтыг схемийг тухай бүрд нь шинэчлэн, утасны бэлэн байдлыг шалгаж, үүрэг гүйцэтгэлтэд нь хяналт тавьж, бэлэн байдал, харуул, хамгаалалтад үүрэг гүйцэтгэх алба хаагчдад өдөр тутмын томилгоогоор үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан мэргэжлийн удирдлагаар ханган,албаны бэлэн байдлыг хангаж ажилласан.

Нийслэл хотод гарсан эзэнгүй хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс түүвэрлэн авч бүтцийн нэгжийн хэлтсийн алба хаагчдад тус тус зарлан мэдээлж ажиллав.

Ажлын цаг ашиглалтад тавих удирдлагын хяналтыг сайжруулах зорилгоор гадуур ажилтай алба хаагчдын бүртгэлийг жижүүрт хөтөлж, өдөрт 2 удаа ажлын цаг ашиглалтыг шалгаж, хоногийн мэдээнд тусган, удирдлага өдөр тутам танилцан хяналт тавьж ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд НХЖХ, ОНАБХА-ны даргаас 1 удаа, газрын даргаас өгсөн Ц-111 түргэн цугларалтын дохиогоор 3 удаа бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалган алба хаагчдын албаны үнэмлэх, аранз шалгаж  жагсаалын үзлэг хийж, жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй эсэх талаар судалгааг гаргав.

 

            Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,

олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 

Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд:

  1. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн баталсан Нийслэл хотод шөнийн цагаар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр зохион байгуулж байгаа 1 сарын “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийн 23.00 цагаас 06.00 цагийн хооронд нийслэлийн 4 дүүргийн 6 цагдаагийн хэлтэст шөнийн эргүүлд тус хэлтсээс давхардсан тоогоор 145 офицер, 1245 цагдаа нийт 1390 алба хаагч 20 чиглэлд 8340 хүн цагийн үүрэг гүйцэтгэв.

Эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын албаны болон хувийн бэлтгэлийг дээрх хугацаанд хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл, Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Галбаатар болон тасгийн дарга нар өөрийн биеэр шалгаж алба хаагчдад үүрэг чиглэл өгч тус тусын томилгоот ажилд нь гаргаж ажилласан.

              Тус арга хэмжээний хүрээнд 1420 аж ахуй нэгж байгууллага, 2489 иргэн, 120 тээврийн хэрэгслийг шалгаж, үүнээс цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан баар цэнгээний газар 298, дэлгүүр 347, цахим тоглоомын газар  89-г хаалгаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 42 иргэнийг түр саатуулах байранд хүргэж, 16 иргэнийг ар гэр асран хамгаалагчид 5 иргэнийг яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг илрүүлэн ажилласан.

 

  1. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 30/4317 дугаартай албан бичгээр ирүүлсэн аялал жуулчлал, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр гадаад улс орны зочин төлөөлөгч, жуулчдын хөл, хөдөлгөөн ихсэж, халаасны хулгайч нарт эд зүйлээ алдах, гэмт халдлагад өртөх явдал ихссэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тус хэлтсээс 9 алба хаагч 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Драгон авто вокзал 5-н шар, 1-р хороолол, Хар хорин зах, Бөмбөгөр, Тэнгис кино театр, Жуулчидийн гудамж, Ард кино теат, УИД, Мөнгөн завьяа дэлгүүр, 19-р хороолол 120-н автобусны буудал, Хөдөө аж ахуй, 13-р хороолол, Сансар үйлчилгээний төв, НТОУХТ, Сандэй худалдааны төв, Шөнийн зах, Халдварт, Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг нийт 7 чиглэлд 9 алба хаагч  давхардсан тоогоор 196  удаагийн 1764 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.  

 Алба хаагчид ”Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурал’’, ”Play time” хөгжмийн наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Булган аймгийн  80 жилийн ой, Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан төрийн тахилгат “Алтан дарь” овооны тахилга, зүүн бүсийн их хурд-2018, Хангайн бүсийн их хурд, Дээлтэй Монгол арга хэмжээ, Дорноговь аймагт зохион байгуулагдсан Догшин хутагт ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн их хурд хурдан морины уралдааны хамгаалалтуудад ажиллаж нийт халаасны хулгайн 4 гэмт хэргийг илрүүлэн ажилласан.

  1. ЦЕГ-ын даргын баталсан “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2018” аяны хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замд хяналт шалгалт хийх хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулах удирдамжийн дагуу Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Булган, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын замын постонд тус хэлтсээс 9 алба хаагч давхардсан тоогоор 45 алба хаагч орон нутагт холын замын хяналтын хамгаалалтанд 5 ээлжээр 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгэж Нийт 35478 тээврийн хэрэгсэл шалгаж, зөрчил гаргасан 2450 иргэнийг замын цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгч, 370.808.000 /гурван зуун сая найман зуун найман мянга/ төгрөгний бэлэн бус тогуулийн арга хэмжээ авхуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 9 иргэнийг тус тус албадан саатуулсан байна.
  2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/227 дугаар тушаал, удирдамж, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанд нэмэгдлээр тус хэлтсээс 1 офицер, 5 цагдаа нийт 6 алба хаагч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд 08.00 цагаас 18.00 цагийн хооронд нийслэлийн 6 дүүргийн 12 цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэж хэргийн холбогдолтой 90 иргэний хаягаар орж, 39 сэжигтэнг 6 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч нарт хүлээлгэн өгч ажиллав.

 

Гурав. Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх

болон авлигаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

 

3.1. Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр

 зохион байгуулсан ажил, арга хэмжээ

 

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын салбар төлөвлөгөөний 3 дугаар улирлын биелэлт, үр дүнг тооцож НХЖХ, ОНАБХА-нд хүргүүлсэн.

Шинээр батлагдан гарч удирдах дээд байгууллагаас төв, орон нутгийн цагдаагийн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040