/ Мэдээллийн ил тод байдал / Үйл ажиллагаа / Тус газрын 2018 оны 1 дүгээр улирлын тайлан мэдээ

Тус газрын 2018 оны 1 дүгээр улирлын тайлан мэдээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХАМГААЛАЛТЫН  ГАЗРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

 2018 оны 03 дүгээр                                                                                  Улаанбаатар

 сарын 22-ний өдөр                                                                                            хот

 

 

Тус газар нь Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, албан даалгавар, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд  үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон тус газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын ажлын үр дүн, мэргэшил, ур чадварын түвшин, ёс зүйд тавигдах шаардлага, хариуцлагыг дээшлүүлж, ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, стандартыг мөрдөх, ажил үйлчилгээний чанарыг ахиулах, алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах ажлыг гүйцэтгэв.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

          ЦЕГ-ын газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулах тухай” А/254 дүгээр тушаал, үүрэг, тус газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж ажиллуулах тухай” А/38 дугаар тушаал, үүргийг бие бүрэлдэхүүнд танилцуулж хамгаалалт зохион байгуулж тушаал, үүргийн биелэлтийн тус тус холбогдох нэгжид хүргүүлэн ажилласан.

 

Цагдаагийн  ерөнхий газрын даргаас "Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт,зөвлөгөөн" дээр өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус газраас 2018 онд хийж гүйцэтгэх ажлын салбар төлөвлөгөө, Тэргүүн дэд даргын энэ оны 2/17, 2/24 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Ажлын чиглэл”-үүд,  дэд даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдээллээр ирүүлсэн “Үүрэг ажлын чиглэл”, энэ оны 4/10, 4/115,4/259, 4/442, 4/995 дугаар албан бичгээр ирүүлсэн “Үүрэг ажлын чиглэл”-үүд, Захиргааны удирдлагын газрын даргын 2018 оны  5/49 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Үүрэг, ажлын чиглэл”, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын энэ оны 14/660, 05, 07 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн “Үүрэг ажлын чиглэл”, Аюулгүй байдлын хэлтсийн даргын 4б/414 албан бичгээр ирүүлсэн “Ажлын чиглэл”-үүдийг тус тус бие бүрэлдэхүүнд танилцуулж, төлөвлөгөө гаран ажиллаж байна.

           

            Тус газрын офицер бүрэлдэхүүний 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтэст 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 25е/378 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. 

             

              ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын энэ оны 4а/19 дугаар албан бичгээр ирүүлсэн “Цагдаагийн байгууллагын 2018 оны дотоод аудитын төлөвлөгөө, “Цагдаагийн байгууллагын эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны төлөвлөгөө”ний төсөлд 25е/34, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын даргын 2018  оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 8/370 дугаар албан бичгээр ирүүлсэн “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын мэдээ”-ний загвар төсөлд 25е/432, Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 5б/1103 дугаар албан бичгээр ирүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн 27,29 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны үйл ажиллагаа явуулахад шаардагдах үлгэрчилсэн загваруудын төсөлд 25е/415, Хуулийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 5д/1372 дугаар албан бичгээр ирүүлсэн “Шийтгэлийн хуудас, түүнийг хэрэглэх журам”-ийн төсөлд 25е/544,  Мэдээллийн технологи, холбооны төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 18/211 дугаар албан бичгээр ирүүлсэн “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажил хариуцсан алба хаагчдын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн  төсөлд 27/592 дугаартай тоот албан бичгээр тус тус санал хүргүүлэв.

 

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын “Цагдаагийн байгууллагад ирүүлсэн илгээлт”, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр өгсөн үүргийг Газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.

            Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржавын  энэ оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/60 дугаар тушаалын дагуу Монгол түмний уламжлалт баяр, XYII Жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажиллуулах тухай", 17 төрлийн үүрэг, ажлын чиглэл, мөн тушаалтай холбогдуулан тус газрын даргын 2018 оны  02 дугаар сарын 14-ны өдрийн А/11 дугаар тушаалаар бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлж сар шинийн баярын өдрүүдэд ажилласан тухай тушаалын биелэлт, танилцуулгыг 25е/384 дугаартай албан бичгээр Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлэв.

 

              Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/442 дугаар албан бичгээр ирүүлсэн “Мэдээлэл ажлыг чиглэл”-ийн дагуу хийсэн ажлын танилцуулгыг 27/577  дугаар албан бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4б/1157 дугаар албан бичгийн дагуу Байгууллагын дотоод аюулгүй байдлын баримт бичгийн бүрдлийн танилцуулга, холбогдох материалыг энэ оны  03 дугаар сарын 05-ны өдрийн 25е/493 дугаар албан бичгээр хариу хүргүүлэн ажиллав.

                 

            Тус  газрын бүтэц орон тооны зураглал, цалингийн зэрэглэл, шатлалыг шинэчлэн боловсруулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт дадлага,сургалтын явц, газрын хурлын заал, зэвсгийн агуулахтай танилцаж маш сайн үнэлгээ өгч, хийж бүтээсэн шинэлэг ажлуудын талаар өөрийн биеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулахаар болсон байна.

 

Дотоод аюулгүй байдлыг хангах код 113-д заасны дагуу дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хүний нөөцийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулж, хүний нөөцийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдсэн байх 6 төрлийн ажлыг нэг бүрчлэн баяжилт хийж ажилласан.

 

1.1.Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн

асуудал, тушаалын тоо;

 

 Хамгаалалтын газрын даргын А тушаал 17, Б тушаал 51-ийг гаргаж, Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн ирсэн 704 албан бичиг үүнээс /хугацаатай 100, хугацаагүй 604/ хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, 621 албан бичгийн хариуг Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагад хүргүүлэн, Тушаалын хэвлэмэл хуудас 283, албан бичгийн А4 хэвлэмэл хуудас 323, А5 хэвлэмэл хуудас 1290 ширхгийг бүртгэл хөтлөн, зохих албан тушаалтанд шилжүүлэн өгч тооцоог гаргав.

Газрын даргын тушаалын 77 ноорог хувийг хэвлэмэл хуудсанд хэвлэв.

 

Удирдах дээд шатны байгууллагаас ирсэн 704 албан бичгийг 4 хэлтэст нийт 5391 хуудас цаасаар хувилж зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллаж байна.

 

Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээ Able Cloud программд явуулсан бичиг 621, ирсэн бичиг  604,  хугацаатай ирсэн бичиг 100, өргөдөл гомдол 71 нийт 1396 албан бичиг скайнердан хадгалж  шивж оруулав.

 

Тайлангийн хугацаанд газрын даргын зөвлөл 9 удаа хуралдаж хүний нөөцийн томилгоо 29, дотоод ажлын 4, сахилгын арга хэмжээ авах тухай 1, хугацааны ахмад 8, хугацааны хошууч цол 3, ахлагч 26, шинээр томилогдсон алба хаагч нарт үүрэг чиглэл өгөх 2, арга зохион байгуулах 3,сэлгэн ажиллуулах 2, хүсэлтээр чөлөөлөх 2,  албан тушаал дэвшүүлэн томилуулах тухай 1, албаны шалгалтын 3, шагнуулах 2 нийт 76 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж холбогдох байгууллагад санал хүргүүлсэн.

            Тус газрын даргын баталсан 57 тушаалуудаар 221 алба хаагчийн хувийн мэдээлэл, 8 төрлийн судалгаа, бүртгэлд баяжилт хийж, алба хаагчдын хувийн хэргийн бүрдүүлбэрээр нэмэлт баяжилт хийх ажлын төлөвлөгөөний дагуу нийт 1455 хуудас материал баяжилт хийж, цахимаар бүртгэж,  индексжүүлсэн.

 

1.2. Хүний нөөцийн чиглэлээр;

 

Тайлангийн хугацаанд батлагдсан орон тоогоор 488 алба хаагчаас бэлэн ажиллаж байгаа 476, Тусгай хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 6, Төрийн хамгаалалтын хэлтэст хамгаалалтын цагдаа 3, Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтэст харуулын цагдаа 5, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст цагдаа жолооч 1, хамгаалалтын цагдаа 1, нийт 16 ажлын байр /албан тушаал/ дутуу ажиллаж байна.

 

ХАСХОМ бөглөх алба хаагчдын эрхийг нээлгэн ХАСХОМ гаргах үүрэг бүхий 115 алба хаагчийн судалгааг нэгтгэн 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд бөглүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн ХАСХОМ-1, ХАСХОМ-2, ХАСХОМ-3, ХАСХОМ-4 тайлангуудыг хэвлэн нэгтгэж архивын нэгж болгон 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 25/255 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад хүргүүлэв.

 

Албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад 66 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгэсэн ба 476 алба хаагчийн А серийн үнэмлэх шинчэлэн олгож хүний нөөцийн санд баяжилт хийх ажлыг зохион байгууллаа.

 

             Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын А/64, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 363, 364 дугаар тушаал, эрх зүйн актуудын дагуу алба хаагчдын цалингийн шатлал, зэрэглэлд тулгалт хийж, 1 дүгээр улиралд сар, сараар нь үндсэн цалингийн шатлал өөрчлөгдөх түүврийг хийж тушаал гаргаж ажилласан.

 

            Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын холбогдох код, журмыг баримтлан нийт 23 ахлагч шинээр томилогдсон байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 936 “Алба хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх” журмын дагуу шинээр томилогдсон 23, шилжсэн 10, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 5, дутагдлаар халагдсан 1 ахлагч, офицер бүрэлдэхүүнд дэвшин томилогдсон 1, нийт 40 алба хаагчдын хувийн хэрэгт 135 хуудас баяжилт хийж,  офицер улирагсдыг бүртгэх дэвтэр, томилолтын карт, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж, цагдаагийн байгууллагад эргэж томилогдсон 2 алба хаагчийн урьд хөтлөгдөж байсан хувийн хэргийг татах, шилжсэн 10, офицер бүрэлдэхүүнд дэвшин томилогдсон 1 алба хаагчийн хувийн хэргийг холбогдох байгууллагад албан бичгээр хандаж хүргүүлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан 17 тушаалын мэдэгдэл, тус газрын даргын баталсан 55 тушаалын дагуу холбогдох 216 алба хаагчийн хүний нөөцийн цахим мэдээллийн сан, 318 хуудас материалыг хувийн хэргийн цахим санд кодолж тус тус баяжилт хийв.

 

1.3. Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах

чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ;

 

1.3.1. Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах чиглэлээр:Гадаадын дипломат төлөөлөгчийн 18 газрын 21, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын 1, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 4, Үнэт цаасны, төвлөрсөн хадгаламжийн төвийн 1, Монгол банкны 8 харуулын цэг, нийт 36 харуулын цэгт хоногт 3-4 ээлжээр давхардсан тоогоор 3681 алба хаагч 66552 хүн/цагийн харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

Тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицерууд  36 харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын үйл ажиллагааг давхардсан тоогоор 269 удаа 1042 шалган зааварчилж, зөвлөгөө өгч ажилласан.

Тус хэлтсийн хамгаалалтын офицерууд хяналт шалгалтаар 153 удаа үүрэг гүйцэтгэхдээ 4257 хүн/цаг ажиллаж, харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг давхардсан тоогоор 15025 удаа шалган зааварчилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, харуулын цэгт ашиглагдаж байгаа хийн бууг 5577 удаа, тусгай хэрэгслийг 5897 удаа шалгаж, рапортын дэвтэртэй 5679 удаа танилцан, 9 харуулын цэгийг ээлж хүлээлцүүлэн, үнэмлэхтэй 24270, явганаар 24291, автомашинтай 13952 иргэдийн хөдөлгөөн, нийт 62414  хөдөлгөөнд хяналт тавьж, цагдаа жолооч нар 2184 хүн/цаг, 17963 км  явж ажилласан.

 1.3.2. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр:Төрийн өндөрлөгүүдУлаанбаатар хотод товлогдсон объектод ирэх, буцах үеийн 147 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 1025 алба хаагч, 156 автомашинтай, 27889 хүн/цагийн,  хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэв.

 

            1.3.3. Нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалт зохион байгуулах чиглэлээр: Сар шинийн баярыг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд  битүүний өдрийн ном хурах үеийн,

            “Сар шинэ”-ийн баярыг тохиолдуулан “Монгол бөхийн өргөө”-д зохион байгуулагдсан бөхийн барилдааныг үеийн,

            Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ой, эх орончдын өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Бөхийн барилдааны үеийн,

              Монголын морин спорт уяачдын холбооноос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохиогдсон “Дүнжингарав-2018” хаврын хурдан морины уралдааны,

              Монгол улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, Шинэ жилийн баярыг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх, Их эзэн чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, хүчит 128 бөхийн барилдааны үеийн,

“Мөнгөн үдэш-2018” шинэ жилийн цэнгүүний, Үндсэн хуулийн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээний үеийн зэрэг 6 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 603 алба хаагч, 33 автомашинтай,1259 хамгаалалтын хайстай 120 станцтайгаар  4579 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

 

1.3.4. Шүүгч, шүүххуралдааныаюулгүй байдлыг хангах хамгаалалтын чиглэлээр: Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хэргийн 2169, Иргэний хэргийн 8183, Захиргааны хэргийн 1119, онлайн 183, гэр бүлийн 46, нийт 11738 шүүх хуралдаан явагдаж хамгаалалтын офицер, цагдаа нар эрүүгийн хэргийн 2150, иргэний хэргийн 3285, захиргааны хэргийн 632, гэр бүлийн 46, нийт 6113 шүүх хуралдааны дэг журам сахиулж, 13050 шүүгч, 1461 улсын яллагч, 51302 шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, давхардсан тоогоор 10 офицер, 25 цагдаа 14328 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

1.3.5.Онцлох шүүх хуралдааны хамгаалалтад ажилласан талаар:  Нийт 61 удаагийн онцлог шүүх хуралдааны хамгаалалтад давхардсан тоогоор хамгаалалтын нийт 338 алба хаагч 915 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангаж ажилласан ба шүүхийн ёс зүйн хорооны хурал нийт 8 удаагийн хамгаалалтад 8 цагдаа 60 хүн/цагийнүүрэг гүйцэтгэж аюулгүй байдлыг хангасан байна

1.3.6. Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:Улаанбаатар хотод ажиллаж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг 9 шүүхийн байрны 11 цэгт аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг томилгоогоожуулж, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, 68037  иргэний бичиг баримтыг  шалган, шүүхийн байранд нэвтрүүлж, давхардсан тоогоор 65 офицер 520 хүн/цаг, 600 цагдаа 12336 хүн/цаг нийт 12856 хүн/ цагийн үүрэг гүйцэтгэсэн ажиллав.

Нийт 61 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор хамгаалалтын офицер-97, хамгаалалтын цагдаа-241, нийт 338 алба хаагч 915 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

1.3.7. Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлээр:Хуяглан хүргэх ажиллагаанд цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд 336, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд 502, нийт 838 давхардсан тоогоор  яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэж 2 автомашин 8683 км явж, хамгаалалтад 2 офицер, 8 цагдаа 5104 хүн  хүн/цагийн үүрэг гүйцэтгэжээ.

1.3.8. Албадан ирүүлэх ажиллагаанд: Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нийт 575 хүлээн авч, 500 албадан ирүүлэх ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийн шүүгдэгч 15, гэрч 12, хохирогч 10, иргэний хэргийн хариуцагч 463, нийт 586 оролцогчийг албадан ирүүлэн, Монгол Улсын хилээр нэвтэрсэн хариуцагч 33 иргэний материалыг буцааж, хамгаалалтын офицер 1, хамгаалалтын цагдаа 8, нийт 9 алба хаагч, 2 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 13008 км явж, 3184 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

            Бусад хамгаалалтын тухай: Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байрны жижүүрийн туслахаар 3 цагдаа 3 ээлжээр 24/48 цагаар нийт 1248 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

 

Орон нутагт болон, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал руу тусгай ачааг хүргэх үеийн,

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яамнаас тус улсын “Тусгаар тогтнолын баяр”-ын арга хэмжээ Элчин сайдын яамны байранд зохион байгуулагдах үед, 

 

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны байранд тус Улсын Парламентын сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдах үед, 

 

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён О Сын Хо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний хамгаалалтад 19 алба хаагч нийт 44 хүн/цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн тасагт нийт 6 цагдаа, шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 17 эрэгтэй, 7 эмэгтэй нийт 24 өвчтөнд хяналт тавьж 24/48 цагаар 3 ээлжээр 6 алба хаагч давхардсан тоогоор 23520 хүн/цагийн үүргийг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэн ажиллав.

 

          Тус  газрын жижүүрийн ахлах офицер, жижүүрийн  туслахаар 7 алба хаагч 24/72 цагаар 4 ээлжээр 5040 хүн/цагийн үүргийг тус тус гүйцэтгэсэн.

 

            Шүүх Шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасагт 3 алба хаагч 3 ээлжээр 24 цагаар Шүүхийн төрөлжсөн архивын байрны харуул хамгаалалтад 6480 хүн/цагийн

            Нийт 8 удаагийн хамгаалалтад 96 алба хаагч 32300 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн талаар:Монголын ардчилсан намаас 02 дугаар сарын 01-ны өдөр Жагсаал цуглаан зохион байгуулагдах үед, 

Улсын Их хурлаас хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жанжин Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах үед,

 

Монгол Ардын Хувьсгалт намын дүрэмт өөрчлөлт оруулах болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан дээд шүүхийн байранд хуралдах үед, 

 

Монгол улсын үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 60.000 халаагуур тараахыг эсэргүүцэж “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагаас жанжин Д.Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулагдах үед,

 

 “Улс төрийн товчоо” огцорсны 28 жилийн ойд зориулан “Алтан хонхны дуу”  төрийн бус байгууллагаас жагсаал цуглаан зохион байгуулах үед,

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр  WOMEN S march эмэгтэйчүүдийн алхалт”, join me on the Bridge”, “Эхчүүд эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хүүхэд хүчирхийллийн эсрэг”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” зэрэг төрийн бус байгууллага, “Монголын залуучуудын холбоо”, “Ээжүүдийн холбоо”-ноос жагсаал, цуглаан зохион байгуулах үеийн зэрэг  Нийт 6 удаагийн бэлэн байдалд 645 алба хаагч, хамгаалалтын тусгай өмсгөл 300, бамбай 120, 169 станц, суурин станц 15, хамгаалалтын олс-2000 метрт, 45 автомашинтай 3954 хүн/цаг үүрэг гүйцэтгэв.

 

1.4.Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

 хийсэн ажил, арга хэмжээ

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 501журмыг шинэчилэн найруулж ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн А/27 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулав.

 

1.5.Төрийн болон төрийн бус байгууллагатай

хамтран ажилласан тухай

 

          Гамшгийн үед болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх үед эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах зорилгоор хувийн хэвшлийн 2 эмийн сангаас 500,000 төгрөг хүртэлх эм, тариа, ороох боох материалыг зээлээр авахаар Шинэ зун, Монгол фарм эмийн сангуудтай гэрээ байгууллаа.

Зэвсэгт хүчний жанжин штабаас Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулж байгаа Төрийн болон Хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний “Нөхөрсөг-Уулзалт”  буудлагын тэмцээнд оролцох алба хаагч нарт  буудлагын үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж, баталгаа авсан.

 

          Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/84 дүгээр тушаалаар “Иргэн, хуулийн этгээдээс хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд үзлэг шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, тэдгээрийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-т зэвсэг, тусгай хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн ажиллаж ДЦ-ийн 805 дугаар ангийн хашаанд байрлах Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн агуулахаас 154 ширхэг хураагдсан галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэх ажлыг зохион байгуулав.

     

                                         1.6.Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн

өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар;

Иргэд, алба хаагчдаас гаргасан  71 санал, өргөдөл, гомдлын 68 буюу 96 хувийг  шийдвэрлэж захиргааны санал, өргөдөл, гомдлын мэдээ, жагсаал, цуглааны хамгаалалт, бусад тайлан, мэдээг нэгтгэж, хугацаанд нь хүргүүлэв

1.7.Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ;

Тус газрын бие бүрэлдэхүүнийг сар бүрийн 1-ний нэгдэлтийг эхний 7 хоногийн даваа гараг бүр жагсаалын талбайд нэгтгэж дүрэмт хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биед байх эд зүйл, шаардлагатай бусад зүйлийг хэлтсийн дарга нар биечлэн шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, Даваа, баасан гарагийн газрын нэгдэлт, өглөөний шуурхайд алба хаагчдыг бүрэн хамруулж шинэчлэн батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, тушаал шийдвэр, үүрэг чиглэл, цаг үеийн холбогдолтой мэдээлэл танилцуулан  ажиллаж хэвшсэн.

 Хамгаалалтын газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын үйл ажиллагаанд хяналт тавих, Дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал объектын харуулын пост, эрүү, иргэн, давж заалдах шатны шүүхүүдийн байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг шалган зааварчлах үүрэг бүхий хариуцлагатай эргүүлээр  /тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хамгаалалтын ахлах офицер нар/ өдөр бүр 24 цагаар үүрэг гүйцэтгэн, удирдлагаар хангаж ажиллаж байна.

 

 

1.8. Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар

 

Алба хаагчдын нас, хүйс, шагнал, шийтгэл, боловсрол мэргэжил , албан тушаалын шалгуур шаардлага хангахгүй боловсролын зэрэгтэй алба хаагчид, хүүхэд, цалин, нэмэгдэл, ажилласан жилийн судалгааг  тус тус гаргав.

 

Тус газрын ахлагчийн хөдөлгөөний мэдээ, шинээр томилогдсон, халагдсан, чөлөөлөгдсөн ахлагч бүрэлдэхүүн, сайшаал, сахилга, албаны шалгалт, гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон талаарх мэдээг тус тус мөн 42 алба хаагчийн регистрийн дугаараар хайлтын сангаас захиргааны зөрчил, гэмт хэрэгт холбогдсон талаар шүүж Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст хүргүүлсэн.

 

Санхүү аж ахуйн албаны даргын энэ 6/72 дугаар албан бичгийн дагуу тус газрын данс бүртгэлд байгаа болон Цагдаагийн ерөнхий газрын автобаазад данстай албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа авто машины судалгааг аргаж 25е/121 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Тус газрын хүн хүчний мэдээг “Power point” программаар удирдлагад танилцуулж, хугацаатай ирүүлсэн 6 төрлийн судалгаа / тус газрын алба хаагчдын нас, хүйс, боловсрол, ажилласан жилийн судалгаа, спортын зэрэг цол, бусад авъяас чадвартай алба хаагчдын судалгаа, тамирчдын судалгаа, 2018-2020 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарах алба хаагчдын судалгаа/-г тус тус гаргаж, холбогдох газарт хүргүүлэв.

 

                                               1.9. Бусад  

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга,тэргүүн дэд, дэд, Нийтийн хэв журам хамгаалах газар, Хамгаалалтын газрын дарга нараас сахилга, ёс зүйн зөрчил, архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг алба хаагчдад бичгээр өгч, баталгаа гаргуулан, биелэлтийг тооцон, нэгжүүд алба хаагчдын ажлыг сар, улирлаар үнэлж, дүгнэн ажиллаж байна.

 

Шинээр батлагдан гарч удирдах дээд байгууллагаас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргэгдэж буй хууль тогтоомж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг бие бүрэлдэхүүнд өглөөний нэгдэлтэд уншиж, танилцуулан, бүтцийн нэгжүүдэд тарааж, сургалт зохион байгуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж хэвшсэн.

 

Тусгай хамгаалалтын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу ажлын өдрүүдэд хамгаалалтын офицер нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хяналт тавьж, өдөрт 2-оос дээш удаа шалган үүрэг чиглэл өгч, тухай бүр танилцуулж ажиллаж байна.

 

Шинээр томилогдсон ахлагч алба хаагчидтай сахилга, хариуцлагын гэрээ, багш шавийн гэрээ, тогтвортой ажиллах гэрээ байгуулж, сахилга, хариуцлага, нууцын баталгаа авч хэвшсэн.

 

Хэлтэс, тасгийн дарга нар хариуцсан алба хаагчид болон техник хэрэгслийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын томилгоог хийж  батлуулан, үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган, албаны бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

 

Төр, засгийн тэргүүний хамгаалалтад ажиллах тасгийн дарга, хамгаалалтын ахлах офицер, хамгаалалтын офицеруудад Шуурхай удирдлагын штаб /Дөл/-т мэдээ, мэдээлэл дамжуулах талаар үүрэг, чиглэл өгч, уг ажлын хүрээнд газрын жижүүрийн ахлах офицер хөтлөх, чиглэлийн хамгаалалтын мэдээний нууцласан ноорог дэвтэр гарган хөтөлж байна.

 

Бүтцийн нэгжүүд хаягын бүртгэл, түргэн цугларалтыг схемийг тухай бүрд нь шинэчлэн, утасны бэлэн байдлыг шалгаж, үүрэг гүйцэтгэлтэд нь хяналт тавьж, бэлэн байдал, харуул, хамгаалалтад үүрэг гүйцэтгэх алба хаагчдад өдөр тутмын томилгоогоор үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан мэргэжлийн удирдлагаар ханган,албаны бэлэн байдлыг хангаж ажилласан.

 

Нийслэл хотод гарсан эзэнгүй хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс түүвэрлэн авч бүтцийн нэгжийн хэлтсийн алба хаагчдад тус тус зарлан мэдээлж ажиллав.

 

Ажлын цаг ашиглалтад тавих удирдлагын хяналтыг сайжруулах зорилгоор гадуур ажилтай алба хаагчдын бүртгэлийг жижүүрт хөтөлж, өдөрт 2 удаа ажлын цаг ашиглалтыг шалгаж, хоногийн мэдээнд тусган, удирдлага өдөр тутам танилцан хяналт тавьж ажиллаж байна.

 

            Тайлангийн хугацаанд газрын даргаас өгсөн Ц-111 түргэн цугларалтын дохиогоор 6 удаа бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалган алба хаагчдын албаны үнэмлэх, аранз шалгаж  жагсаалын үзлэг хийж, жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй эсэх талаар судалгааг гаргав.

 

            Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,

олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 

Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд: “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн оролцоо”, “Эх орон аюулгүй амьдрал”, Сонор-1, 2, 3, 4”, “Нээлт-Хаалт”, “Автомашин” “Хяналт шалгалт-Эмзэг цэг” зэрэг  тусгай арга хэмжээний хүрээнд нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн алба, НЦГ-ын Мөрдөн шалгах хэлтэстэй хамтран давхардсан тоогоор 8.805 алба хаагч, 900 сонсогч оюутан 86 автомашинтай 4000 чиглэлд өдөр, шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

 

            Алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа: 5292 аж ахуй нэгж байгууллага, хүнсний дэлгүүр 590, түргэн үйлчилгээний цэг 87, цахим тоглоомын газар 29, барьцаалан зээлдүүлэх газар 38, Цахим тоглоомын газар 24, шалган хуулийн хүрээнд худалдаа үйлчилгээ эрхлэх талаар сануулан, 13185 тээврийн хэрэгсэл, сэжиг бүхий, овор ихтэй эд зүйл авч явсан 5797 иргэнийг шалгаж, АСАП сангаас 8 иргэнийг шүүлгэж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 жолоочийг, эрэн сурвалжлагдаж байсан 1 автомашиныг илрүүлж холбогдох албан тушаалтанд шалгуулахаар хүлээлгэн өгч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 44 иргэн, орон гэрээсээ төөрсөн 1 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид, 27 иргэнийг эрүүлжүүлэх байранд, 8 иргэнийг яаралтай түргэн тусламжид, мөрийтэй тоглоом тоглосон 2 иргэнийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан  715 иргэнийг 10.562.000 төгрөгөөр торгож, зам тээврийн ослын 2 удаагийн хамгаалалтад ажиллаж, арга хэмжээнүүдийн хүрээнд нийт 44 гэмт хэргийг илрүүлэн ажилласан.

            Илрүүлсэн хэргийн талаар: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58-а,б байрны гаднах автомашины зогсоол дээр байсан 77-06 УБН улсын дугаартай Honda-CRV маркийн автомашины аккумуляторыг М.Алтанбагана РД:/ВН88032219/ Э.Баттулга РД:/ОП93011330/ нар хулгайлж байсныг Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Наянтай үйлдэл  дээр нь илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрт,

 

              Баянгол дүүргийн 13 дугаар хороо 20 дугаар байрны хойд талын автомашины зогсоол дээр сэжиг бүхий хүнийг шалгахад Маzda family /4269 УБП/ улсын дугаартай автомашины антеныг Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух П.Ганбат хулгайлж байсныг Хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Г.Төртулга, Хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ариунгэрэл нар үйлдэл дээр нь илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст,

 

              Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо нефтийн буудлын хажууд байрлах 3 давхар нийтийн байрнаас иргэн Ц.Болдбаатарын өрөөнөөс SAMSUNG S-6 EDGE загварын гар утас хулгайд алдлаа гэх дуудлагын дагуу сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж Н.Дашравдан РД:/ЙЖ91032311/ хулгайлсныг Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Батболд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Гантулгын хамт илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст,

    

              Халдвартын эмнэлгийн автобусны буудал дээр БЗД-н 27 хороо 5-1595 тоотод оршин суух С.Уртнасан өвлийн хүрмэний халааснаас Самсунг Анукалл загварын гар утсыг БЗД-ийн 21 хороо Жамсран уулын 1-1978 тоотод оршин суух Б.Энхболд нь хулгайлсныг Хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэслэгч Н.Мөнгөнтулга, ахлах ахлагч Д.Эрдэмсайхан нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрт,

 

              Офицеруудын ордны автобусны буудал дээр БЗД-ийн 16 хороо 24-72 тоотод суух Г.Мандухайгийн үүргэвчнээс “SAMSUNG J-7” маркийн гар утсыг ЧД-ийн 18 хороо яргайтын 42-689 тоотод оршин суух Г.Билгүүн хулгайлсныг Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Хашбат, Д.Мөнх-Очир нар илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрт,

 

               “Миний дэлгүүр” дэлгүүрийн урд  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багийн 21-05 тоотод Д.Сосорбурамын цүнхнээс “Samsung S-3” маркийн гар утсыг Орхон аймгийн Баян-Өндөр сум 14 баг Говийн илгээлтийн 19 тоотод суух А.Нэргүй хулгайлсныг Хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Гандуулга, Г.Оюунболд нар илрүүлэн НЦГ-ын МШГ-ын ХХГХТХэлтэст шалгуулахаар тус тус хүлээлгэн өгсөн.

 

              Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшлийн талбайд “Даяар хас” ХХК-ны эсэргүүцэл үзүүлсэн удирдах ажилтан болон бусад иргэдийг бүслэн хааж, дайчлан баривчлан, төмөр замын цагдаагийн газрын алба хаагчдад харгалзах хүргэх ажиллагааг явуулж, автомашинуудыг ачигч автомашинаар нүүлгэн шилжүүлж, зөөвөрлөх үед аюулгүй байдлыг ханган 65 алба хаагч ажилласан.

 

Гурав. Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх

болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

 

3.1. Алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр

 зохион байгуулсан ажил, арга хэмжээ

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нараас 1 дүгээр улиралд алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр 1 үүрэг, 1 албан даалгаврыг ирүүлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 01 албан даалгавар, дэд даргаас өгсөн үүргийн дагуу алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэномоос 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр алба хаагчдын зан харилцаа, ёс зүйг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахаар 5 заалттай үүргийг бичгээр бүтцийн нэгжүүдэд хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон ажиллав.

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны Б/02 тоот тушаалаар “Алба&

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040