/ / ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

   

   Монголын Цагдаагийн байгууллагын удирдах ажилтан, та бидний дотны нөхөр Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн тавдугаар тасгийн дарга,цагдаагийн дэд хурандаа Равдангийн Ганчулуун нь 2017оны 07 дугаарсарын11-нийөдөр өвчний учирзуурдаар насан эцэслэж  бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

  Тэрээр 1976 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.1984-1994онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуулийг Эрх зүйч – Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр, 2014-2016 онд Их Засаг Олон Улсын их сургуулийн Эрдмийн сургуульд суралцан төгсч “Хууль зүйн магистр”-ийн зэрэг хамгаалсан.

    Цагдаагийн дэд хурандаа Р.Ганчулуун нь 1998-2000 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт  ерөнхий жижүүр, 2000-2003 онд Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд эргүүлийн цагдаа, эргүүлийн офицер, 2003-2005 онд Эргүүл хамгаалалтын газарт жижүүрийн офицер, 2005-2007 онд Хэв журмын ахлах байцаагч, 2007-2010 ондЭргүүл хамгаалалтын газарт тасгийн даргаар, 2010-2014 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэлтэст Тусгай үүргийн тасгийн дарга,2014-2017онд Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн тавдугаар тасгийн даргаартус тус ажиллаж байсан цагдаагийн дадлага туршлагатай удирдах боловсон хүчний нэг байсан юм.

    Тэрээр цагдаагийн байгууллагад өнөөдрийг хүртэл ажиллахдаа 2007 онд Нийслэлийн засаг даргын “Талархал”, Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, 2012 онд НХЖХГ-ын “Баярын бичиг”, 2006 онд “Хөдөлмөрийн аварга хэв журмын ахлах байцаагч”, 2007, 2008 онд “Хөдөлмөрийн аварга тасгийн дарга”, “Цагдаагийн албаны төлөө I, II”, 2015 онд Хууль зүйн яамны “Жуух бичиг”, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр шагнагдаж байсан.

    Түүний удирдсан тасаг хамт олон нь 2004 онд НХЖХГ-ын болон Эргүүл хамгаалалтын газрын “Хөдөлмөрийн аварга тасаг”, 2006, 2007 оны  Эргүүл хамгаалалтын газрын “Хөдөлмөрийн аварга тасаг”, 2009, 2011 онуудад НХЖХГ-ын “Хөдөлмөрийн аварга хамгаалалтын тасаг”-аар тус тус шалгарч байсан.

  Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан бидний анд нөхөр, шилдэг удирдагч цагдаагийн дэд хурандаа Р.Ганчулуун нь өвчний учир зуурдаар насан эцэслэсэнд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд нь Хамгаалалтын газрын даргын зөвлөлийн гишүүд, газрын нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Таны эгэл даруу, нөхөрсөг, гэгээн дүр төрх  бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдах болно.

 

Энхжингийн орноо үүрд амгалан оршоорой.

Ум мани бадми хум

                                                                                                         

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040