/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРААС ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН, МӨРДӨГДӨЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН,  НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ НЭГЖИЙН ДАРГА, АХЛАХ БАЙЦААГЧ НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ.

   Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газраас цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж, мөрдөгдөж байгаатай холбогдуулан Нийслэл дэх цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах нэгжийн дарга, ахлах байцаагч нарт Нийтийн хэв журам хамгаалах газрын удирдлагаас мэдээлэл, ажлын чиглэл, үүрэг чиглэл өгөх арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын10-ны өдрийн 06.30-08.30 цагт Цагдаагийн ерөнхий газрын Олон-нийт цагдаа хамтын ажиллагааны төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

  Арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг нээж, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэл, Нийтийн хэв журам хамгаалах газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, 2017 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан онцлог ажил, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах ажлын мэдээллийг танилцуулж, алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг алба хаагч нарт үүрэг чиглэл өгөв. 

 

Арга хэмжээнд тус газрын Хамгаалалтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Хэв журмын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, тасаг, Албадан саатуулах, эрүүлжүүлэх төв, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар оролцож удирдлагаас үүрэг чиглэл авлаа.

 

           

 

 НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040