/ / ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ.

ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолоор 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хурдан морины “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдаан зохион байгуулагдав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн баталсан “Түр хүрээ байгуулах тухай” А/21 дугаар тушаалын дагуу түр хүрээний даргаар Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баярмагнай, хүрээний ерөнхий зохицуулагчаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаадгийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн нар ажиллаа.

Хамгаалалтанд тус газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Батхуяг, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жавхлан нар орон нутгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллажээ.

ЦЕГ-ын автобаазаас 1, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2, Архангай аймгийн цагдаагийн газраас 20 алба хаагч, 2 автомашинтай, Булган аймгийн цагдаагийн газраас 30 алба хаагч 2 автомашинтай, Орхон аймгийн цагдаагийн газраас 30 алба хаагч 2 автомашинтай, Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас 120 алба хаагч 6 автомашин, 5 морь, 1 нохойтой, нийт 206 алба хаагч, 13 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм.

Хамгаалалтад ажилласан алба хаагчид үүргээ сайн гүйцэтгэн ажилласны үр дүнд тухайн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гараагүй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040