/ / "ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

"ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

1993, 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан юм.  Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр ёслолын ажиллагааг нээж “Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн бид шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиа чанд мөрдөж ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл бүрт хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана. Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай” хэмээн хэллээ.

 

Уг ёслолын ажиллагаанд Хамгаалалтын нэгдүгээр газраас Шугамчинаар 10, тугийн салаанд 31, Хууль залах ажиллагаанд  5, нийт 46  алба хаагч оролцлоо

 

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчийн шинэ тангараг өргөх ёслол, цагдаагийн байгууллагын алба хаагчдын ёслолын жагсаал боллоо. Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид ёслолын жагсаалд оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040