Тусгай хамгаалалтын хэлтсийн хамт олон Ар гэр, алба хаагчид бид”сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 сарын 13-ны өдрийн А/34 дугаартай захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавих ажиллагаанд Замын цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран ажиллаж байгаа алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хэлтсийн үйл ажиллагааг ар гэрт нь танилцуулах зорилгоор Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын офицерууд Бямба гарагт, тасгийн дарга нар Ням гаригт тус тус алба хаагчдын гэр бүлийн хүмүүсийн хамт болон хэлтсийн эмэгтэй алба хаагчдын төлөөллийг оролцуулан 2016 оны 01 дүгээр сарын 30, 31-ны өдрүүдэд 12:00-19:00 цагийн хооронд Хан-уул дүүрэг дэх замын цагдаагийн тасагт нэмэгдлээр ажиллаж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг нь шалган зааварчилж, халуун аарц, цай, ундаа, хөнгөн зуушаар ундааллаж ажиллаа.
“Бямба” гарагт буюу 2016.01.30-ны өдөр Хамгаалалтын офицерууд, “Ням” гарагт буюу 2016.01.31-ны өдөр Тасгийн дарга нараас зохион байгуулсан арга хэмжээний талаар:
Хан-Уул дүүрэг: Тусгай хамгаалалтын хэлтсийн нэгдүгээр тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад С.Баярмагнай, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаяр нар гэр бүлийн хүмүүсийнхээ хамт 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Бямба” гарагийн өдрийн 15:40 цагаас 19:05 цагийн хооронд Хан-уул дүүрэг дэх замын цагдаагийн тасагт нэмэгдлээр ажиллаж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг нь шалган зааварчилж, халуун ундаа, хөнгөн зуушаар ундааллаж ажилласан болно.Хан-Уул дүүрэг: Тусгай хамгаалалтын хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ тус тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Солонгын хамт 2016 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн “Ням” гарагийн өдрийн 12:00 цагаас 16:00 цагийн хооронд Хан-уул дүүрэг дэх замын цагдаагийн тасагт нэмэгдлээр ажиллаж буй алба хаагчдыг шалгаж халуун аарц, аньс болон сэндвич талхаар үйлчлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.