/ / “Авъяастны эрэлд-2015” урлагийн наадам амжилттай болж өнгөрлөө.

“Авъяастны эрэлд-2015” урлагийн наадам амжилттай болж өнгөрлөө.

      Хамгаалалтын нэгдүгээр газрын 2015 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай даргын баталсан удирдамж, Урлагийн наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу газрын нийт бие бүрэлдэхүүний  дунд “Авъяастны эрэлд” урлагийн наадмыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд 08.00-19.00 цагийн хооронд зохион байгуулсан.

       Урлагийн наадамд бүтцийн нэгжүүдийн 10 баг оролцож, урлагийн 8 төрөл тус бүрээр өрсөлдөхөд   Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг 91 оноогоор1 дүгээр байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг “Титэм” баг 84 оноогоор 2 дугаар байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” баг 80 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлж, шилдэг номерын шагналаар “Мэндчилгээ” Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” 15 оноо

“Гоцлол дуу”  Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхбаатар 15 оноо, “Шүлэг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баасанжав 15 оноо,

“Язгуур урлаг”  Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг Говийн магтаал 15 оноо, “Бүжиг” Тусгай хамгаалалтын хэлтсийн 3-р тасаг “Сүлд” баг Домог бүжиг 15 оноо, “Гоцлол хөгжим” Төрийн хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Цахлай 2” баг хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч И.Тилегин Казак ард түмний үндэсний домбор хөгжимөөр ардийн жүжигчин Р.Чойдог “Жалам хар”, Моцартын “Ронда” ая 15 оноо, “Найрал дуу” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Номгон” баг ая Б.Дарамзагд, үг Н.Сэнгээ “Өргөн сэлэнгэ” 13 оноогоор тус тус шилдэг номероор шалгарсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040