/ Мэдээ мэдээлэл / Цаг үе, үйл явдал / Эгэл цагдаа

Эгэл цагдаа

Эгэл цагдаа

яруу найрагч цагдаагийн ахлах ахлагч Төнхөн овогт Намралын Баасанжав.

Яруу найрагчийн хэлсэн үг: Цагдаа хүнийг муулах тусмаа өнгө орон гялалздаг юм.

Цагдаа хүнийг гувтах тусам од болон гэрэлтдэг юм.

ГЭРЭЛТЭЖ ЧАДДАГ  УЧРААС Л ТАНЫ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮДЭЭ

Гундуухан яваа нэгнийгээ урмын үгээр ухааруулдаг

Гудамжинд эрдсэн нэгнийг хуулийн үгээр номхоруулдаг

Галтай цогтой залуу насаа түмний төлөө зольдог

Гар хоосон мөртлөө аюулын өмнөөс сөрдөг

Энэ цагийн баатрууд эгэл цагдаа

Эр зоригийн бахархал эгэл цагдаа

Худал үнэнийн дэнсийг

Хуулийн дор ялгадаг ч

Хувь заяа тавилан нь

Хутганы ирэн дээр шийдэгддэг

Харанхуй шөнө, халуун хүйтнийг ялгалгүй

Хаана дуудаж байна, тэнд эгэл цагдаа

Хатан зоригт “цагаан шонхор” мэт шуурхай

Хамгийн түрүүнд таны төлөө эгэл цагдаа

Эрдэнэт амиа өөрийнхөө өмнөөс бишээ таны урьдаас

Эр биеэ өөрийнхөө урьдаас бишээ бусдын өмнөөс

Эгэл цагдаа бүхнээ золиосолдог юм

Эцгийнх нь цус хамтдаа урсдаг юм

Энэ цагийн баатрууд эгэл цагдаа

Эр зоригийн бахархал эгэл цагдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040