/ Мэдээ мэдээлэл / Цаг үе, үйл явдал / Төнхөн овогт Намралын Баасанжавын ЦАГДАА ХҮНИЙ ГЭРГИЙ БУРХАД БАЙДАГ ЮМ шүлэг

Төнхөн овогт Намралын Баасанжавын ЦАГДАА ХҮНИЙ ГЭРГИЙ БУРХАД БАЙДАГ ЮМ шүлэг

Цагдаа хүний гэргий бурхад байдаг юм.

Цагдаагийн яруу найрагч: Төнхөн овогт Намралын Баасанжав.

Зохиогчийн хэлэх үг: Зарим хүмүүс надаас яагаад заавал цагдаа хүний гэргий бурхад байдаг юм бэ? Бид нарын гэргий бурхад байж болохгүй гэж үү гэж асуудаг юм. Би ингэж хариулдаг юмаа: Нөхөр нь аюулын өмнөөс сөрдөг юм. Нөхөр нь гэмт хэрэгтэний хойноос явдаг юм. Нөхөр нь амь нас, эрүүл мэнд баталгаагүй, ард түмний энх амгалангийн төлөө бүхнээн золиослон явдаг юм. Хүйтэнд хөлдөж ирсэн биеийг нь дулаан илчээрээ дулаацуулдаг юм. Хүйтэн үгээр нэвт харвуулсан зүрхийг нь хайрын үгээр эдгээдэг юмаа. Нөхрөөсөө илүү ард түмний сайн сайхны төлөө залбирч явдаг юм. Ийм учраас  л цагдаа хүний гэргий бурхад байдаг юм.

Шөнийн харанхуйг гийгүүлж төгрөг саран хээр хононо

Шөнжин амрагаа хүлээж сайхан бүсгүй сэрүүн хононо

Салхитай хүйтэн өдрүүд саргүйгээр солигдож чадахгүй ээ

Цагдаа хүний амьдрал ханьгүйгээр урагшилж чадахгүй ээ

Дэд ахлагчаас хурандаа хүртэл дэвшин дээшлэхэд

Дэргэд нь баярын нулимстайгаа хамт байдаг

Дэврүүн залуу насандаа алдаж онож явахад

Дэргэд нь ухаарлын үгтэйгээ хамт байдаг

Үнэний төлөө  өдөр шөнөгүй түмэндээ зүтгэхэд

Үнэнч сэтгэл нь нөхөртэйгээ хамт байдаг

Өдөн дэрэн дээрээ  нойроо хулжааж хонохдоо

Үнэрийнхээ сайхныг бусдад алдаж  үзээгүй

Үүрээр оройтож гэртээ ирэхэд

Үглэж зэмлэж олон үгээр угтаагүй

Цагдаа хүний гэргий бурхад байдаг юмаа

Цаг цагийн нухчаанд сэтгэл нь огт хувиараагүй

Санчиганд нь буурал суусан ч нөхөрдөө гомдож сураагүй

Цайныхаа шаргал дээжийг

Залбиралтйагаа цуг ханьдаа барьдаг

Цагдаа хүний гэргий бурхад байдаг юмаа

Буруу зөвийг дэнсэлдэг

Бурханд би шүлэг тэрлэхгүй ээ

Буруудаж бас зөвдөж амьдрахад

Бусдаас л нөхрийгөө хамгаалдаг, өмгөөлдөг

Бурханаас илүү түшигтэй

Бүсгүйчүүд та нарыгаа шүлгэндээ би магтанаа

Цагдаа хүний гэргий бурхад, бурхад байдаг юмаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040