/ / Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтэс тугтай боллоо

Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтэс тугтай боллоо

Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс бие бүрэлдэхүүний албандаа хүндэтгэлтэй, итгэл үнэмшилтэй хандах хандлагыг төлөвшүүлэх, эр зоригыг бадраах зорилгоор хэлтсийн билэгдэлийн тугыг шинээр хийлгэж залах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааны удирдамж боловсруулан хэрэгжүүлэх ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11:40 цагт газрын хүндэтгэлийн танхимд зохион байгуулав.

 

Туг залах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Төрийн хамгаалалтын хэлтсийн 8 офицер, 28 ахлагч, нийт 36 алба хаагч болон Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Пандиймаа урилгаар оролцлоо.

 

 Хэлтсийн хамт олны хурлаар баталсан билэг тэмдэг /лого/ бүхий тугыг хөх өнгийн даавуун дээр “Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтэс” гэсэн үгийг монгол үсгээр, түүний доогуур “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гэсэн үгийг крилл үсгээр тус тус бичүүлэн хоёр ширхэгийг хийлгэн нэгийг нь газрын даргын зөвлөлийн, нөгөөг нь хэлтсийн даргын өрөөнд тус тус залахаар шийдвэрлэсэний дагуу дээрхи ажиллагааг XVII жарны “Согтууруулагч” хэмээх хөхөгчин хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын шигийн 3-ны өдөр ийнхүү залсан байна.

 

 

ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040