/ / НИЙГМИЙН АСУУДАЛ

НИЙГМИЙН АСУУДАЛ

Цалингийн зээл авах хүсэлт гаргасан 10 алба хаагчид нийт 48.700.000 төгрөгний зээлийг уламжлан олгуулсан.

Ар гэрийн гачигдал гарсан болон бусад шалтгааны улмаас захиргааны чөлөө авах хүсэлт гаргасан 12 алба хаагчийн хүсэлтийг газрын даргад уламжлан 3-7 хоногийн чөлөөг олгуулсан.

 Хэлтсийн 158 алба хаагчийг сэтгэл зүйчтэй уулзуулан зан төлөвийн тодорхойлолтыг гаргуулан авсан.

Хэлтсийн лого бүхий бэлтгэлийн хувцсыг шинээр хийлгүүлэн алба хаагчдад тараан олгосон.

XYII жарны хөхөгчин “Модон хонь жил”-ийн сар шинийн баярыг тохиолдуулан хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 54 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өгсөн.

Цагдаагийн дэд хурандаа Н.Гансүх бөөрний архаг дутагдал өвчтэй одоо биеийн байдал хүнд байгаа тул эмчилгээний зардалд хэлтсийн алба хаагчдаас 70.000 төгрөгний тусламж үзүүлсэн.

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хэлтсийн 8 эмэгтэй алба хаагчдаа хамт олны зүгээс хүдэтгэл үзүүлж  гарын бэлэг өгсөн.

Тусгай хамгаалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч асан М.Мөнхбаатарын буяны ажилд зориулж гэр бүлд нь хэлтсээс 730.000 төгрөгний тусламж үзүүлсэн.

2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12.00-16.00 цагийн Хамгаалалтын нэгдүгээр газрын Албаны спорт сургалтын хэлтсийн зааланд ахлагчийн зөвлөлөөс “1 минут, 100.000 төгрөг” сэдэвт тэмцээнд дэг журам сахиулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхтулга тэргүүн байр эзэлсэн.

 Хамгаалалтын 5 дугаар хэсгийн дэг журам сахиулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхтулга 2015 оны мөсний загасчлалын холбоодын хооронд зохион байгуулагдсан 15 байгууллагын 157 тамирчин оролцсон хаалтын тэмцээнд  оролцож 2 дугаар байранд шалгарсан.

Хамгаалалтын 4 дүгээр хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бишрэл “Макс” группын нэрэмжит буудлага спортын тэмцээнд нэг төрөлд оролцож 10 метрийн хийн бууны эрэгтэйчүүдийн 60 сумны дасгалд 618,8 оноогоор 4 дүгээр байранд шалгарсан.

Хамгаалалтын 3 дугаар хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч  Ц.Цэрэннадмид 2015 оны Жүдо бөхийн Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртсэн.

 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын удирдах ажилтны дунд зохиогдсон Сагсан бөмбөгийн тэмцээнд хэсгийн дарга нарын оролцсон баг тамирчид 3 дугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн.

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний “Албаараа гоёсон бүсгүй” тэмцээний нээлтийн ажиллагаанд хэлтсийн алба хаагч нарыг бүрэн хамруулсан.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 3 дугаар газраас зохион байгуулсан “Сумын заан” болон залуу бөхчүүдийн дунд зохион байгуулсан үндэсний бөхийн 2015 оны аварга шалгаруулах бөхийн барилдаанд 15 алба хаагч оролцсоноос Тусгай хамгаалалтын хэлтсийн дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэтогтох түрүүлж, ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Б.Даваасүрэн үзүүрлэсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн. 

Бид үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ ЦЕГ болон улс, олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, байгууллага, улс орныхоо нэрийг өндөрт өргөж байна.

 Тухайлбал: Монгол улсын начин, цагдаагийн дэслэгч Д.Батбаяр, Ш.Уламбаяр, Аймгийн хурц арслан  О.Гантулга, Н.Ганзориг,  Гардан тулааны олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад Б.Даваасүрэн, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, цагдаа, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах ахлагч Ц.Цэрэн-Надмид, Олс таталтын олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах ахлагч Н.Нандинбилэг, Ж.Алтангинж, Т.Наранзул, спортын мастер, цагдаагийн ахлах ахлагч Т.Буянхишиг, Гардан тулааны спортын мастер, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганбаатар, Чөлөөт бөхийн спортын мастер, цагдаагийн ахлах ахлагч Ч.Өлзийбаяр, Уулын спортын мастер, цагдаагийн ахлах ахлагч Х.Найманжин  нарын алба хаагчид төрөн гарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040