/ / СУРГАЛТ, ДАДЛАГА

СУРГАЛТ, ДАДЛАГА

 “Хамгаалалтын газрын алба хаагчдын бие бялдрын шалгуур үзүүлэлтийг тодорхой байлгах биеийн зохистой харьцааг хадгалах, хөгжүүлэх, дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө”-ний дагуу хүчний зааланд 480 алба хаагч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд давхардсан тоогоор нийт 836 алба хаагч 8 удаагийн  16 цагийн бэлтгэл сургалтанд бүрэн хамрагдсан.

Тус хэлтсийн гуравдугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Баттулга хэлтсийн алба хаагчдыг 2 удаагийн жагсаалын бэлтгэл хийлгэхэд давхардсан тоогоор нийт 33 офицер, 116 хамгаалалтын цагдаа хамрагдсан. Албаны спорт сургалтын төвийн  спорт зааланд сагсан бөмбөг тоглоход давхардсан тоогоор 24 офицер, 96 хамгаалалтын  цагдаа 960 хүн цагийн бэлтгэл сургалтад хамрагдсан. 

“Эмх замбараагүй байдал үүссэн” үед дэг журам сахиулах, хууль бус жагсаал цуглааныг албадан тараах, зөвшөөрөлгүй барьсан гэрийг буулгаж нүүлгэн шилжүүлэх үед ажиллах хэлтсийн 14 салбар төлөвлөгөөний дагуу 11 удаагийн танхимын болон дадлага, сургалтанд давхардсан тоогоор нийт 58 офицер, 248 хамгаалалтын цагдаа 5814 хүн цагийн сургалтанд хамрагдсан.

 Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллага хамт олны дунд эрүүл аж төрөх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Эрүүл мэндийг дэмжигч” орчин бүрдүүлэх, спорт явган аялалыг хөгжүүлэх, манлайлагч, өвчлөлгүй бүтээлч хамт олныг бий болгох зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр “Эрүүл агаар-Эм” спорт явган аялалын төлөвлөгөөний дагуу 08.00-11.30 цагт Хан Богд амралтын газраас Богд уулын Түвшин ширээ оргил хүртэл алхах үед 30 офицер, 121 хамгаалалтын цагдаа хамрагдсан.

Төрийн хамгаалалтын хэлтсээс зохион байгуулсан 2015 оны Хамгаалалтын газрын “Футзалны аварга” шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд тус хэлтсээс шигшээ нэг, хоёрдугаар баг бүрдүүлэн орж, багаараа 3 дугаар байрт шалгарч,  хүрэл медаль хүртсэн.

Жижүүрийн шуурхай бүлгийн  алба хаагчид 7 хоногт бэлэн байдлын болон нөөцийн бүлэгт ажиллах хугацаандаа хүчний зааланд цээж шахалт, нурууны таталт, хоёр толгой, гурван толгой, мөр, хэвлийн дасгалуудыг газрын Самбын зааланд биеийн хүч, тусгай мэх хэрэглэх арга тактикийн хичээлийг 78 алба хаагчдад нийт нийт 28 цагийн сургалтанд  бүрэн хамрагдсан.

Хамгаалалтын 2, 3 дугаар газрын жагсаалын талбайд нийтийн эмх замбараагүй байдлын үед татан гаргах салган тусгаарлах бүлэг, тусгай хэрэгсэл хэрэглэх бүлгүүд хэрхэн ажиллах  дадлага сургууль, жагсаалын бэлтгэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн заман дээр кросс гүйлт, Албаны спорт сургалтын хэлтсийн спорт зааланд спорт тоглоом тоглох, Хүчний зааланд бие бялдараа хөгжүүлэх дасгал сургуултанд тус тус хамрагдан.

Сургалт дадлагын төвөөс гаргасан сургалтын хуваарийн дагуу Хамгаалалтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Батхуяг Бүслэн хаах бүлэгт ажиллах 60 аравтын даргад танхимийн 2 цаг, Түрэн гаргах бүлэгт ажиллах 210 алба хаагчид түрэн гаргах ажиллагааны арга тактик сэдвээр 3 өдөр 15 цагийн дадлага, сургалтыг Хамгаалалтын 3 дугаар газрын жагсаалын талбайд зохион байгуулсан.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хуяглан хүргэх бүлгийн 80 албан хаагчдад “Хуяглан хүргэх бүлгийн арга тактик” сэдвээр ахлах дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Б.Даваасүрэн, Т.Гантулга нар 6 цагийн дадлага сургалтыг зохион байгуулсан.

 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жил, Монголын  кюкүшинка карате үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан кюкүшинкай каратегийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчдын бэлтгэлийг ханган оролцуулж, хэсгийн 37 офицер, цагдаа нарыг 2015 оны 03 дугаар сарын 03-наас 16-ны хооронд Албаны бэлтгэл, сургуулилт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмаржаргал албаны спорт сургалтын хэлтсийн заал, Хамгаалалтын нэгдүгээр газрын Харцага дожо клубын заалнуудад нийт 12 удаагийн 24 цагийн заалны бэлтгэл сургуулилтанд хамруулсан.

“Эрүүл агаар-эм” сэдэвт спорт явган аялалын хуваарийн Богдхан амралтын газарт алба хаагчид цугларч заагдсан маршрутын дагуу явах үед  нийт 97 алба хаагч хамрагдан оролцсон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040