/ / 2015 ОНЫ I-Р УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮН ХЭВ ЖУРМЫН ХАМГААЛАЛТ

2015 ОНЫ I-Р УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮН ХЭВ ЖУРМЫН ХАМГААЛАЛТ

Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, нарын хамтран баталсан “Эргүүл” тусгай арга хэмжээний хүрээнд тус газраас давхардсан тоогоор 30 офицер, 180 хамгаалалтын цагдаа 6105 хүн цагийн үүргийг гүйцэтгэн ажилласан.

Сар шинийн баяртай холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг дэх 14 цагдаагийн хэсэгт 14 дэг журам сахиулагч, 46 хамгаалалтын цагдаа 30 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

Захиргааны зөрчил гаргасан 780 иргэнийг 3.691.000 төгрөгөөр торгон, аж ахуйн нэгж, байгууллага 1124 шалгаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй 30 иргэнийг албадан саатуулах байранд хүргүүлж, 62 иргэнийг асран хамгаалагчид хүлээлгэн өгч, хүнсний дэлгүүр 158, зочид буудал 21, РС тоглоомын газар 8, сэжиг бүхий овор ихтэй эд зүйл авч яваа 103 иргэн, 659 тээврийн хэрэгслийг тус тус шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 672 иргэнд яриа таниулга хийж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 иргэн, гэмт хэргийн шинжтэй 12 зөрчлийг шалгуулахаар харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Олон нийтийн аюулгүй  байдлыг хангах чиг үүргийн хүрээнд 1 дүгээр улиралд 19 удаагийн хэв журмын хамгаалалтанд давхардсан тоогоор 786 офицер, хамгаалалтын цагдаа 4795  хүн цагийн  үүргийг тус тус гүйцэтгэн ажиллав.

“Бүгд найрамдах улс тунхагласны өдөр” Монгол Улсын их хурлын дарга болон Их хурлын болон МАН, МАХН гишүүдийн төлөөлөгчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үед Чингис хааны нэрэмжит талбайд тус хэлтсээс 5 офицер, 16 хамгаалалтын цагдаа, давхардсан тоогоор 84 хүн цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажилласан.

“Монгол улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 103 жилийн ой”,  “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох үеийн болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингисийн тайлбайд зохион байгуулсан Улаанбаатарын үдэш цэнгүүний хамгаалалтанд 10 офицер, 30 хамгаалалтын цагдаа төв тайзны хамгаалалтанд нийт 360 хүн цагийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан гэр” ресторанд  гал түймэр гарсан үеийн хэргийн газрын хамгаалалтанд 2 офицер, 18 цагдаа нийт 250 хүн/цагийн хэргийн газрын хамгаалалтыг зөрчил дутагдалгүй ажиллав.

  “Чингис хаан”-ны нэрэмжит талбайд авто машинтай “Эрх чөлөөгөө хэрэгжүүлье” жагсаал цуглаан болох үед хэсгийн нөөцийн болон бэлэн байдлын 2 офицер, 20 цагдаа 08.00-13.50 цагт бэлэн байдалд ажилласан.

Оросын Холбооны Улсын Холбооны Төрийн Думын дарга Е.С.Нарышкин тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеийн тус хэлтсээс хамгаалалтанд 27 офицер, 78 хамгаалалтын цагдаа, 6 автомашин, 27 станцтайгаар нийт 1512 хүн цагийн үүрэг гүйцэтгэв

Чингис хааны нэрэмжит талбайд, Монгол улсын шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үеийн хамгаалалтанд хэсгийн 2 офицер 19 цагдаагийн хамт Д.Сүхбаатарын хөшөөний эргэн тойронд, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үед засгийн газрын ордны баруун урд үзүүрээс зүүн урд үзүүр хүртэл гинжин хамгаалалт авч ажилласан.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар, тариалан холбооноос Чингис хааны нэрэмжит талбайд жагсаал цуглаан зохион байгуулах үед Хамгаалалтын газар дээр бэлэн байдалд 10 офицер, 20 хамгаалалтын цагдаа 180 хүн цагийн үүрэг гүйцэтгэв.

 “Сар шинэ”-ийн баярын үеэр “Гандантэгчилэн хийд”-д хурал хурж, мандал өргөх үеийн хэв журмын хамгаалалтанд Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн 5 офицер, 15 цагдаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны 20.00 цагаас 02 дугаар сарын 19-ний өглөөний 08.00 цаг хүртэл 240 хүн цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаа.

  “Дүнжингарав-2015” Хурдан морины уралдаан зохион байгуулагдах үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал, хурдан морины уралдааны  хамгаалалтанд 105 алба хаагчдын хамт 06.30-20.30 цаг хүртэлх хугацаанд ажиллаж, нийт 1470 хүн цагийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

Чингис хааны талбайд “Хөөрхөн зүрхнүүд аян” төрийн бус байгууллага, иргэн Т.Минжүүр нараас зохион байгуулах жагсаал цуглааны үед хэлтсийн 21 офицер, 59 хамгаалалтын цагдаа, 27 станц, алба хаагч бүр нэг бүрийн тусгай хэрэгсэлтэйгээр Хамгаалалтын нэгдүгээр газар дээр бэлэн байдалд нийт 600 хүн цагийн үүрэг гүйцэтгэв.

Бүгд Найрамдах Канад улсаас Монгол улсад суух Элчин сайд Эйлко Жэйгэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичиг барих үед хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хэсгийн 5 офицер, 8 хамгаалалтын цагдаа үүрэг гүйцэтгэн ажилласан.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 441 хорих ангиас хоригдол ачсан цувааг Налайх, Чойрын салдаг уулзвар, Чойроос ирсэн цувааг Налайх, Чойрын уулзвараас хорих 409 дүгээр хорих анги хүртэл хуяглан хүргэх ажиллагаанд 7 офицер, 42 хамгаалалтын цагдаа нийт 500 хүн цагийн үүргийг зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн.

  БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж байгаа Монгол хэл бичгийн улсын шалгалтын материалын засалтын үед 3 алба хаагч ажилласан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040