/ / ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ

1. Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой албан даалгавар, шийдвэрүүд болон Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, өгсөн үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах.

2. Цагдаагийн байгууллагын зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөг үндэслэн хэлтсийн ажлыг төлөвлөн биелэлтийг тооцох, хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах.

3. Хэлтсийн хэмжээнд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, ажлын хариуцлагыг жигд дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавих.

4. Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдал, алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлж, алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, хариуцлагад удирдлагаас тавих хяналтыг тогтмолжуулах.

5. Алба хаагчдыг сургаж дадлагажуулах, мэдлэг боловсрол, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

6. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж, эрх зүйн орчныг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг судалж, туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал гаргаж, шийдвэрлүүлэх.

7. Улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх.

8. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах.

9. Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах.

10. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах.

11. Нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт хийх.

12. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх.

13.Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хамгаалалтын газрын даргаас өгсөн бусад үүргийг хэрэгжүүлэх.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040