/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / Өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” клубын билэг тэмдэг /лого/-ийн тайлбар

Өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” клубын билэг тэмдэг /лого/-ийн тайлбар

Тэмдэг нь харцага шувуу мэт эрч хүчтэй байж, даян дэлхийд энх тайвныг эрхэмлэгч Монгол төрийн залгамж халаа өсвөрийн цагдаагийн “Харцага дэмжээ”-нээс тив дэлхий, олимпийн аваргууд төрж, өсөн дэвжихийн илэрхийл мөн.

Дэлхийн бөмбөрцгийн дүрсэн дээр Монгол төрийн тусгаар тогтнолын билэгдэл соёмбо үсгийг байрлуулж, хүч чадал, эр зоригын илэрхийлэл болох харцага шувууны цээжинд орчлон ертөнцийн мөнхийн энерги, өсөн дэвжихийн билэгдэл хас тэмдэг байрлуулан, ямагт ялан дийлж байхыг билэгдэн далавчаа дэвж, таван тивийн эв найрамдлын илэрхийлэл олимпийн таван цагирагыг сарвуундаа базан нисэж буйгаар дүрсэлсэн байна.

“Олимпийн таеквондо” гэсэн үгийг тойрог хэлбэрээр, түүний доод талд Хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаа бүлгийн нэр “Харцага дэвжээ” гэсэн үгийг крилл үсгээр бичсэн байна.

Тэмдгийг 5 өнгөөр зурсан ба улаан өнгөөр эрч хүчийг, ногоон өнгөөр мөнх ногоон ертөнцийг, цэнхэр өнгөөр энх тайвныг, шар өнгөөр арга билгийг, хар өнгөөр бат нягт, ялалтыг илэрхийлсэн болно.

Тэмдгийн эх загварыг Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, мөн хэлтсийн хамгаалалтын цагдаа, өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” клубын багш, дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар нар бүтээсэн байна.

 

ХАМГААЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ГАЗРЫН ӨСВӨРИЙН

ЦАГДААГИЙН “ХАРЦАГА ДЭВЖЭЭ” КЛУБ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040