/ / архины хор уршиг, архинд донтох өвчний талаар газрын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав.

архины хор уршиг, архинд донтох өвчний талаар газрын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 

Монгол улсын Засгийн газрын 1994 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 76 дугаар тогтоол, Монгол улсын Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн а/248 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн 01/06 дугаар үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх, уг арга хэмжээг эрчимжүүлэх талаар Төрийн хамгаалалтын хэлтсээс боловсруулсан төлөвлөгөөнд тусгагдсан ажил болох архины хор уршиг, архинд донтох өвчний талаар газрын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав.

 

Сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08.20 цагт газрын хурлын зааланд зохион байгуулж, ШСЭСҮТ-ийн Согтуурах, мансуурах төвийн клиникийн эмнэлгийн эмч Ж.Ганбаатарыг урьж хичээл заалгалаа.

 

Сургалтанд Захиргааны удирдлагын хэлтсээс 20, Дипломат байгууллага, хамгаалалтын хэлтсээс 94, Тусгай хамгаалалтын хэлтсээс 148, Албаны спорт сургалтын хэлтсээс 6, Төрийн хамгаалалтын хэлтээс 32, нийт 300 алба хаагч хамрагдсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040