/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / “ЭРДЭНЭТ ЧЕМПИОН 2015” ОЛИМПИЙН ТАЕКВОНДОГИЙН ТЭМЦЭЭН

“ЭРДЭНЭТ ЧЕМПИОН 2015” ОЛИМПИЙН ТАЕКВОНДОГИЙН ТЭМЦЭЭН

“Эрин гүрэн” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт чемпион 2015” олимпын таеквондогийн анхдугаар тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн  Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж, 25 клубын 300 гаруй тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн тулааны төрлөөр 27 жингийн ангилалаар зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин оролцож, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар дасгалжуулан ажиллав.

Тэмцээний дүнгээр тус клубын тамирчин хүүхдүүд 5 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багын дүнгээр хоёрдугаар байранд шалгарч, цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа. Үүнд:

Бага насны ангилалд:

            1. Эмэгтэй 36 кг Д.Номин-Эрдэнэ алтан медаль

            2. Эмэгтэй 39 кг Э. Амина мөнгөн медаль

            3. Эмэгтэй 39 кг Г. Отгончимэг хүрэл медаль

            4. Эмэгтэй 42 кг Д.Чанцал хүрэл медаль

            5. Эрэгтэй 38 кг Д.Амарсайхан мөнгөн медаль

            6. Эрэгтэй 32 кг Г.Ганхүү хүрэл медаль

                              7. Эрэгтэй 46 кг Д.Дэлгэрмөрөн алтан медаль

 

Өсвөр насны ангилалд:

1. Эмэгтэй 45 кг Ө.Номинзул алтан медаль

2. Эрэгтэй 45 кг Ц.Түвшинзаяа алтан медаль

3. Эрэгтэй 55 кг Д.Түвшинзаяа хүрэл медаль

4. Эрэгтэй 59 кг Д.Анхбаяр алтан медаль

 

Насанд хүрэгчийн насны ангилалд:

1. Эмэгтэй 56 кг Б.Мөнхтуяа алтан медаль тус тус авлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040