/ / “ЦАГДАА-ГЭР БҮЛИЙНХЭН” ӨДӨРЛӨГ

“ЦАГДАА-ГЭР БҮЛИЙНХЭН” ӨДӨРЛӨГ

“ЦАГДАА-ГЭР БҮЛИЙНХЭН” ӨДӨРЛӨГ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хамгаалалын хөтөлбөр”, хэлтсийн 2014 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаа-ар гэрийн холбоог сайжруулах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, зөв ойлгуулах, тэдний санал, сэтгэгдлийг нь сонсох, нийгмийн асуудлтай зохих түвшинд судлах, газрын удирдлагад танилцуулах зорилгоор гэр бүлийн уулзалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтанд хэлтсийн 68 алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, газрын удирдлагыг төлөөлөн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чинболд оролцон алба хаагчдын ар гэрээс гаргасан санал, асуулт, хүсэлтэнд хэлтсийн дарга, хэсгийн дарга нарын хамт зохих түвшинд хариулт өгөв.

Оролцогчдод хамгаалалтын газар, хэлтсийн танилцуулгыг power point программ, үйл ажиллагааг movie maker-ээр танилцуулан, албанд ашиглаж буй тусгай хэрэгсэлийг үзүүлэн, хэлтсийн оны тэргүүний алба хаагчдыг шагнаж, алба хаагчдын бэлтгэсэн урлагын хэсэгчилсэн тоглолтыг сонирхууллаа.

Түүнчлэн алба хаагчдыг ажилах нөхцөл бололцоогоор хангаж, үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэн өгч буй 6 алба хаагчийн ар гэрийнхэнд дурсгалын зүйл гардуулав.

Оролцогчдод ундаа, ус, цайгаар үйлчлэн арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ар гэрийн зүгээс идвэхтэй оролцон дахин ийм арга хэмжээг зохион байгуулах, ар гэрийн зүгээс алба хаагчдыг үүрэг гүйцэтгэхэд бүхийл нөхцөл бололцоогоор хангаж, дэмжиж ажиллахаа мэдэгдсэн, үр өгөөж өгсөн арга хэмжээ болсон хэмээн дүгнэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040