/ / Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудал сэдэвт сургалт

Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудал сэдэвт сургалт

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран баталсан удирдамжийн дагуу “Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2015 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гарагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулав.

Сургалтаар “Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай хамгаалалт зохион байгуулах эрх зүйн үндэслэл”, “Төрийн тусгай хамгаалалтад авагдсан барилга, бусад зүйлийн орчинд хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь”, “Хамгаалуулагчдыг тээврийн хэрэгслээр зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, анхаарах асуудал”, “Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй нөхцөл байдлын үед төрийн хамгаалалтанд хүч нэмэгдүүлэн хамтран ажиллах нь” сэдвүүдээр Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, мөн хэлтсийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл, Б.Эрдэнэбат, Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Галбаатар;

            “Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын дэмжлэг, хамтран ажиллах эрх зүйн үндэслэл, хүч хэрэгсэл”, “Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтан, иргэн, гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллахад анхаарах асуудал” /Цагдаагийн байгууллагын/, “Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтан, иргэн, гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллахад анхаарах асуудал” /Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын/, “Төрийн тусгай хамгаалалтад авагдсан барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад анхаарах асуудал”, “Хамгаалуулагчдыг тээврийн хэрэгслээр зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, анхаарах асуудал”, “Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй нөхцөл байдлын үед цагдаагийн байгууллага төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлэн хамтран ажиллахад анхаарах асуудал” сэдвүүдээр Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан, хуулийн зөвлөх дэд  хурандаа Я.Тогтохням, Гадуур хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Б.Ганболд, Гадуур хамгаалалтын албаны орлогч дарга, дэд хурандаа Б.Ганболд, Харуул хамгаалалтын албаны орлогч дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн, Харуул хамгаалалтын албаны дарга, хошууч А.Түмэнбаяр, Далд  хамгаалалтын албаны дарга, хурандаа Б.Товуудорж, ахлах ажилтан ахмад Б.Баттөмөр, ХШҮДАТ-ийн  дарга, хошууч Ж.Гантөмөр;

“Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангахад Гадаад харилцааны яамны оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дарга Д.Бямбадорж нар хичээл заалаа.

            Сургалтад Төрийн тусгай хамгаалалтын газраас 24, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас 3, Хамгаалалтын нэгдүгээр газраас 15, Хамгаалалтын хоёрдугаар газраас 1, Хамгаалалтын гуравдугаар газраас 1, Улаанбаатар хотын цагдаагийн газраас 3, Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас 8, Төмөр зам, Иргэний агаарын тээвэр,  Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс 14, нийт 69 алба хаагч оролцлоо.

Сургалттай холбоотой зургыг вэбийн зургын сангаас орч сонирхоно уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040