/ / НИЙГМИЙН АСУУДАЛ

НИЙГМИЙН АСУУДАЛ

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн автомашины зогсоол, гадна талбай, байрны дээвэр, ахлах дэг журам сахиулагч, дэг журам сахиулагч, зохицуулагч нарын ажлын өрөө, хичээлийн 2 танхимыг дотоод нөөц бололцоогоо ашиглан засаж тохижуулав.

2. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 68, томуугийн вакцинд 76 алба хаагчийг хамруулав.

3. Цалингийн зээл авах хүсэлт гаргасан 36 алба хаагчын өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хэлтсийн дундын сангаас “Төрийн хамгаалалтын хэлтсийн дундын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасны дагуу 4.795.000 төгрөгийг зарцуулжээ.

4. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйл гардуулав.

5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдын хортой нөхцлийн нэмэгдлийг олгох асуудлыг газрын удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэв.

 6. Ахлагчын өдрийг тохиолдуулан бие бүрэлдэхүүнийг Тэрэлж горхийн чиглэлд амрааж, сагсан бөмбөг, зохиолын дууны тэмцээн зохион байгуулав.

7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгээс алба хаагчдыг нар үзэх аялал зохион байгуулав.

8. Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг III Цахилгаан станц ТӨУҮГ-тай хамтран зохион байгуулж, 10 алба хаагчид хөнглөлттэй үнээр нүүрс олгууллаа.

9. Амжиргааны түвшингээс доогуур орлоготой 1 алба хаагчид нүүрсний үнэ 200.000 төгрөг, 1 алба хаагчид гэрийн цагаан бүрээс, ор, хувцасны шүүгээ, зурагт, зурагтны тавиур, хөргөгч  зэрэг асуудлыг шийдэж өгөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040